физик бол шинжлэх ухааны эх булаг юм.

2012-03-24

Turshilt

Ангилал: zainii surgalt

Зайны сургалт

Та бүхнийг манай зайны сургалтаар дамжуулан эртний соёл иргэншилд байсан мэдлэг, мэргэн ухаантай танилцахыг урьж байна. Тэр цагийн ард түмэн нь хүний дотоод гүнд оршигч дээд ухамсрыг эрэлхийлэх явцдаа асар их хэмжээний мэргэн ухаан, билиг билгүүнийг хөгжүүлсэн юм. Үүнийг гүн ухаанд дотоод жинхэнэ Оршихуй хэмээн нэрлэдэг.

Эрт цагт хүн төрөлхтөн мөнхийн мэргэн ухаанаар тэтгэгдэж байсан бөгөөд энэ нь тэднийг өөрсдийн дотоод Оршихуйтай холбогдох боломжийг олгодог байв. Гэсэн хэдий ч орчлон ертөнц бүхэлдээ харьцангуй болон механик байдалд захирагддаг хэмээн олон алдартай шинжлэх ухаанчид тайлбарласан байдаг. Дээрх харьцангуй болон механик байдлаас үүдэн шашин, гүн ухаан, урлаг, шинжлэх ухааны орчин аажмаар уналтад орж, улмаар энэ нь олон ариун дагшин газар орныг мөхөж үгүй болгоход хүргэж, мөн өөрсдийнхөө талаар судлах буюу өөрийн дотоод үнэнийг танин мэдэх тал дээр үл тоох, хайхрамжгүй хандах хандлагыг бий болгосон.

Энэхүү хандлага нь "Кали Юга" (санскрит үг) буюу "Хар эрин" хэмээх үеийн гол шинж тэмдэг юм. Мөн эртний ариун ном судар болон мэргэн ухаантай хүмүүсийн бүтээлд өгүүлснээр бид энэхүү хар эриний оргил үед нь байгаа аж. Хар эриний онцлог шинж нь бүхий л төрлийн зугаа цэнгэлд хэт донтох, мөн чанадын болон мөнхийн зүйлсийг үл ойшоох хандлагаар илэрч байна. Хүн өөрийн амьдралын жинхэнэ зорилгоо гээн, өөрийгөө умартах үед доройтлын зам мөр лүү ордог. Учир нь өөрийн сэтгэлзүйн муу чанар (Эго)-аа өсгөн нэмэгдүүлэх нь хүнийг амьтнаас ялгадаг ёс зүйн, ёс суртахууны, оюун санааны, гүн ухааны хэм хэмжээ зарчмуудыг уландаа гишгэхэд хүргэж, улмаар хүн дүрст оюун ухаант амьтан болгодог.

Түүхийн бүхий л цаг үед хүн төрөлхтөн "орших уу, эс орших уу" хэмээх гүн ухааны мөнхийн асуулттай тулгарсаар ирсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам эртний суут хүмүүсийн "Хүн төрлөөс хөгжиж гэгээрэлд хүрэх үү эсвэл доройтож муу төрлийг олох уу" хэмээх теором улам илүү батлагдаж байна.

Ийм ч учраас "Гнозис нь нийгмийн үнэт зүйлс болон хүн чанар гээгдсэн хямралын цаг үеүдэд илүү идэвхиждэг" хэмээн үздэг судлаачидтай бид санал нэгтэй байна. Энэхүү аксиом өнөөдөр биеллээ олоод байна. Учир нь Гностик антропологийг үндэслэгч, Олон Улсын Гностик Нийгэмлэгийн үүсгэн байгуулагч Самаэль Аун Веорын орчин үеийн хүн төрөлхтөнд зориулан сэргээн тайлбарласан эртний Гнозисын сургаалыг та бүхэнд өргөн барьж байна.

Энэхүү сургаалыг манай зайны сургалтаар дамжуулан тогтмол суралцах ховорхон боломж гэрэлт эрдэнэсийн мятаршгүй эрэлчин таны өмнө нээгдлээ. Мөнхийн ба универсаль гүн ухаан болох "Гнозис"-ийн тавьж байгаа үндэслэлүүд нь үнэн болохыг та хичээл бүрт нарийн анализ хийснээр батлах боломжтой юм.

Манай сургалт нь метафизик шинжлэх ухааныг сонирхогч хэн бүхэнд Гностик гүн ухааны ертөнцөд нэвтэрч, хоосон онолын дагуу бус илүү практик байдлаар суралцах боломжийг олгох болно. Түүнчлэн уг сургалтаар суралцагч та эртний соёл иргэншлийн талаарх сонирхолтой сэдвүүдийг судалж, түүнийг амьдрал дээрээ хэрэгжүүлэх бололцоотой болох юм. Судалсан зүйлсээ үнэн эсэхийг шалгаж чаддаг байх нь бидний хувьд чухал байдгийн адил танд ч мөн тийм байх. Тийм ч учраас Гностик шинжлэх ухаан нь суралцагч таныг аливаа онол таамаглал, үзэл бодлын ертөнцөөс салж, эцэстээ үнэн агаад бодит ертөнцөд нэвтрэхэд тань зориулж олон зуун дадлага, дасгалыг нэгтгэсэн юм.

Манай зайны сургалт нь ашиг олохыг зорьдоггүй. Харин энэхүү мэдлэгийг түгээх болсон гол шалтгаан нь өнөө үед хүн төрөлхтөн өмнөхөөсөө улам илүү доройтож, үл тоомсорлох байдлаас үүдэн ёс суртахууны үнэт чанар нь гээгдэх болсонтой холбоотой юм.

Гностик мэдлэгээр дамжуулан хязгааргүй боломж бүхий шинэ ертөнцийг нээхийг хүсч байгаа хэн бүхнийг бид сургалтандаа урьж байна.

Жич: Манай сургалтын материалын ихэнх хэсэг нь монгол хэлнээ хараахан хөрвүүлэгдээгүй учраас зайны сургалт Монголд эхлээгүй байна. Гэхдээ дор дурдагдсан бүх хичээл Улаанбаатар хот дахь салбар нийгэмлэгт заагдаж байгаа. Уг сургалтад хамрагдсанаар Гностик антропологитой холбоотой өөр олон сонирхолтой сэдвүүдийг судлах боломжтой. Жишээ нь: Афины сургууль, Эртний Еврейн соёл, Сансрын хүрд, Нууцлаг Египетийн соёл, Ацтекийн Нарны чулуу, Египетийн агуу пирамид, Египетийн Сфинкс, Төвд - Бурхдын өлгий, Маяачууд - Могойн ард түмэн, Энэтхэг - Тэнгэрлэг ухааны орон, Энэтхэгийн иогийн ухаан, Инка - Андын нурууны агуу соёл, Тутанхамоны бунхан - Археологийн үнэт олдвор, Маяагийн хуанли, Түүхэн зөгнөлүүдийг судлах нь, Монголын эзотерик урлаг, Бетховены 9 симфонийг сэтгэлзүйн үүднээс судлах нь, Зүүд тайлах арга ухаан гэх мэт. Мөн утга агуулга бүхий олон сонирхолтой уран сайхны болон баримтат киног үзүүлдэг.

Хэрэв та манай сургалтад хамрагдахыг хүсвэл mongolia@ageac.org хаягаар e-mail бичээрэй. Бид сургалттай холбоотой мэдээллийг танд хүргэх болно.

Хичээлүүд

Гностик мэргэн ухаан

Хүн төрөлхтөн "Би хэн бэ?" "Би хаанаас ирсэн бэ?" "Би үхсэний дараа хаана очих вэ?" хэмээх асуултын хариултыг хайсаар ирсэн. Харин үүний хариултыг бүх эриний гностик мэргэн ухаанаас олж болно.

Зам мөр ба амьдрал

Амьдралд хоёр чиг шугам байдаг. Нэг нь өөрийгөө болоод орчлон ертөнцийг танин мэдэх "зам мөр", нөгөө нь "нэгэн хэвийн амьдрал". Энэ бол "Орших уу, эс орших уу" хэмээх асуудал [Шекспир, "Гамлет" III,1].

Хүний сэтгэл судлал

Бид таван мэдрэхүйгээр хүртэгддэг гадаад ертөнцөөс гадна өөрийгөө ажигласнаар хүртэгдэх дотоод ертөнцөд бас амьдардаг. Үнэндээ зовлонгийн гол шалтгаан болсон бодол, мэдрэмж, үйлийн далд эх сурвалж нь бидний дотоод ертөнцөд оршдог. Тиймээс бид сэтгэлзүйгээ судлах хэрэгтэй. Өөрийн дотор буй зүйлийг гаднаас бүү эрэлхийл!

Хүн машин

Хүнд таван төв байдаг. Эдгээр нь оюуны, сэтгэл хөдлөлийн, хөдөлгөөний, инстинкт, бэлгийн төв юм. Харамсалтай нь хүмүүс үүнийг механикаар ашигласнаар амьдралдаа олон асуудал, бэрхшээлийг авчирдаг. Эдгээр төвийг тэнцвэржүүлж, зөв ашиглавал бид амьдралд механикаар хариу үйлдэл үзүүлэхээ больж, илүү ухамсартайгаар амьдрах боломжтой юм.

Дөрөв дэх хэмжээс

Бидний амьдарч буй гурван хэмжээст ертөнцөөс гадна зэрэгцээ орших өөр нэгэн ертөнц байна гэдгийг Эйнштейн "Харьцангуй онол"-оороо баталсан. "Бермудын гурвалжин" гэх мэтчилэн дэлхий дээрх зарим тайлбарлагдашгүй үзэгдлүүд нь "дөрөв дэх хэмжээст ертөнц"-ийн онолоор тайлбарлагдах боломжтой юм.

Астрал аялал

Эртний соёл иргэншлүүдэд тухайлбал Египетийн соёлд физик биеэсээ ухамсартайгаар гарч, дөрөв дэх хэмжээст буюу астрал ертөнцөд нэвтрэх аргуудыг тун сайн мэддэг байсан. Харин өнөө үед эдгээр аргуудыг гностик антропологит судалдаг бөгөөд метафизик зүйлүүдийг өөрийн биеэр танин мэдэхийг хүсч буй хэн бүхэн үүнийг туршиж үзэх боломжтой юм.

Зүүдний ертөнц

Түүхэнд зүүд нь утга учир, ач холбогдолтой болохыг баталсан олон жишээ байдаг. Тухайлбал: Мендеелев, Эйнштэн нар зүүдээрээ дамжуулан шинжлэх ухааны нээлт хийсэн бол Абрахам Линколн, Наполеон нар нь ирээдүйгээ харсан байдаг. Мөн урлагийн салбарт Ричард Вагнер, Самуел Тайлор Колеридже нар нь зүүднийхээ тусламжтайгаар өөрийн гайхалтай бүтээлүүдийг туурвисан. Тийм ч учраас К.Г.Юнг "Бид зүүдэндээ анхаарал хандуулах хэрэгтэй" гэж хэлжээ. Харин Еврейн Талмуд номонд "Тайлагдаагүй зүүд нь задлаагүй захиатай адил юм" хэмээн бичигдсэн байдаг.

Унтлагын иог

Төвд болон Энэтхэгийн соёлд агуулагдах унтлагын иог (санскрит хэлэнд "Иог Нидра", төвд хэлэнд "Тод гэрлийн иог") нь хүн унтахынхаа өмнө өөрийгөө болон унтах орчноо хэрхэн бэлтгэх тухай нарийн заадаг арга ухаан юм. Энэхүү арга техник нь бие махбодоо сайн амраах, зүүдэндээ ухамсартай байх, зүүдээ илүү сайн санах, утга учиртай зүүд зүүдлэхэд тусалдаг.

Ухамсрын сэргэлт

Грекийн гүн ухаантан Платон ухамсар болон түүний дөрвөн төлвийн талаар тайлбарласан байдаг. Ихэнхдээ хүмүүс ухамсрын эхний хоёр төлөвт амьдардаг бөгөөд ухамсраа сэргээснээр гурав ба дөрөв дэх төлөвт хүрч болно. Уг ухамсрын дээд төлвүүд нь өөрийгөө танин мэдэх, амьдрал болон үхлийн утга учрыг ойлгох боломжийг олгодог. Мөн өөрийгөө ажиглаж, агшин хормоор амьдарч сурах нь аливаад төвлөрч, үр бүтээмжтэй ажиллахад тусалдаг.

Сэтгэгдлээ хувиргах нь

Хүн гадаад ертөнцөөс таван мэдрэхүйгээр дамжуулан сэтгэгдлүүдийг байнга хүлээн авдаг. Эдгээр сэтгэгдлүүд нь заримдаа тааламжгүй байдаг учраас харуусал гуниг, өвчин зовлон, стресс, асуудал, санаа зоволт, оюун санааны хувьд тогтворгүй байдалд оруулдаг. Бид өөрийн хүрээлэн буй орчин, бусад хүмүүсийг өөрчилж чадахгүй. Харин тэднээс хүлээн авч байгаа сэтгэгдлүүдээ хувиргаж чадна.

Үйлийн үрийн хууль

Амьдралд тохиолдох зарим таагүй нөхцөл байдал нь бидний өмнө хийсэн үйлтэй холбоотой байдаг. Харамсалтай нь ихэнх хүмүүс энэхүү зовлонгийнхоо шалтгааныг мэддэггүй. Үйлийн үрийн хуулийг ойлгосноор өөрийн амьдралыг илүү ухаалгаар залж, өнгөрсөнд хийсэн алдаагаа дахин давталгүй, ирээдүйд учрах зовлонгоос сэргийлж болно. "Хүн юу тарина, түүнийгээ хураана" гэсэн эртний нэгэн мэргэн үг бий.

Үхлийн нууц

Үхлийн тухай ойлголт нь амьдралын тайлагдашгүй, оньсого мэт зүйл байсаар ирсэн. Энэхүү хичээлээр эртний соёл иргэншлүүд үхлийн үйл явц болоод үхсэний дараа юу болдог талаар хэрхэн үзэж байсныг судлах болно. Тухайлбал "Төвдийн талийгаачийн ном" (төвд хэлээр Бардо Тёдол)-нд үхлийн үйл явцын талаар тайлбарласан байдаг. Мөн клиник үхэлд орсон зарим хүмүүсийн сонирхолтой тохиолдлуудтай танилцана.

Эргэн ирэхүй, хойд дүр ба давтагдалт

Хэрэв та өөрийгөө огт өөр хэлээр ярьж, өөр цаг үед амьдарч буйгаар зүүдэлсэн бол энэ нь таны өнгөрсөн амьдралын дурсамж байж болох юм. Өнгөрсөн амьдрал, дахин төрөх, давтагдалттай холбоотой бодит жишээнүүд байдаг. Тухайлбал: Линкольн, Кеннеди нарт тохиолдсон явдал.

Сүнсний шилжилт

Сансрын хүрдэнд байгаа сүнс буюу дотоод мөн чанар нь хүн төрлөөс гадна эрдэс бодис, ургамал, амьтны төрлийг олдог хэмээн эртний олон соёлд үздэг байсан. Энэхүү сүнсний шилжилт нь хөгжил ба доройтлын хуулийн дагуу хэрхэн явагддаг талаар судлах болно.

Оюун санааны ертөнц

Оюун санаа нь тархи уу эсвэл тусдаа оршдог уу? Хэдийгээр бид оюун санаагаа байнга ашигладаг боловч үүний талаар бараг мэддэггүй. Оюун санаа гэж юу болох, хэрхэн ажилладаг, яагаад хянахад хэцүү байдаг, тайван байлгахын ач холбогдлыг сонирхолтойгоор тайлбарлана.

Дотоод оюун санааны чадавхи

Хүмүүс оюун санаагаа гурван янзаар ашигладаг. Эдгээр нь таван мэдрэхүйгээр мэдээллийг хүлээн авдаг гадаад оюун санаа, итгэл үнэмшил дээр тулгуурладаг дундын оюун санаа, мэдээллийг зөн совингоор хүлээн авдаг дотоод оюун санаа юм. Тэгэхээр дотоод оюун санааг хөгжүүлснээр зөн совингийн онцгой чадвараа ашиглах боломжтой болдог.

Хэрэгцээ ба шунал

Хэрэгцээг бус мөнгөтэй, баян чинээлэг, өндөр байр суурийг чухалчлах болсон өнөөгийн нийгмийн ерөнхий хандлага нь хүмүүст сэтгэлзүйн дарамтыг бий болгож байна. Мөнгө үнэхээр бидэнд аз жаргал авчирдаг уу?

Атлантис: домог уу эсвэл үнэн үү

Грекийн нэрт гүн ухаантан Платон өнөөгийн соёл иргэншлээс нэн эрт Атлантын далайд орших аварга том арал дээр хөгжин цэцэглэсэн соёл иргэншил болох Атлантисын тухай МЭӨ IV зуунд бичиж үлдээсэн байдаг. Түүний өгүүлснээр Атлантын соёл нь хөгжлийн өндөр түвшинд хүрсэн байжээ.

Одны жилийн эрин

Одны жилийн хувьд манай нарны аймгийн гарагууд нь 1962 оны 2-р сарын 4-нд хумхын одны ордыг чиглэн нэг эгнээнд байрласан бөгөөд үүгээр хумхын шинэ эрин эхэлсэн юм. Тэр үеэс эхлэн хүн төрөлхтний соёл болон сэтгэлзүйд асар их өөрчлөлт гарах болсон. Энэхүү өөрчлөлт хумхын эринтэй холбоотой юу?

Бясалгалын ухаан

Бидний оюун санаа тайван бус, тогтворгүй байдалд оршдог. Бясалгал хийснээр бид оюун санаагаа тайвшруулан, төвлөрөл, ой санамжаа дээшлүүлж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэх боломжтой. Үүнээс гадна эртний соёлуудад өөрийгөө танин мэдэх, өөрийн далд авьяас чадвараа хөгжүүлэхэд бясалгалыг ашигладаг байжээ.

Дуу авианы хүч ба чакра

Платон, Сократ, Пифагор, Парацельс зэрэг эртний олон мэргэд дуу авианд агуулагдах агуу хүч болоод анагаах увдисын талаар өгүүлсэн байдаг. Түүнчлэн өнөөдөр дуу авиа нь амьтан болон ургамалд хэрхэн нөлөөлдгийг харуулсан сонирхолтой шинжлэх ухааны туршилтууд хийгдсэн байдаг. Дорно дахинд ялангуяа Энэтхэгт нэлээдгүй хөгжсөн дуу авиа, үгийн нийлэмж болох тарни нь чакра (хүний биед байдаг соронзон төвүүд)-г идэвхжүүлэн далд чадварыг нээдэг хэмээн үздэг.

Еврейн Каббала

Каббала нь бидний амьдарч буй физик ертөнц болон олон хэмжээст ертөнцүүдийн холбоо хамаарлыг тайлбарладаг ариун ном юм. Энэ нь эртний соёл иргэншлүүдийн домог, шашин, гүн ухаан, соёлын илэрхийлэл болсон урлагийн бүтээлүүд, эд өлгийн зүйлийн бэлгэдлийн утгыг тайлах түлхүүр нь болдог. Түүнчлэн зүүдний бэлгэдэл далд утгыг ойлгоход бидэнд тусалдаг.

Хүний гарал үүсэл

Эртний бүх соёл иргэншил хүний гарал үүслийг спиритуал ба материалист талаас нь хослуулан тайлбарладаг байсан. Гэвч 19-р зуунаас зөвхөн материалист үүднээс тайлбарлах болж спиритуал талыг нь орхигдуулсан юм. Амьдрал материалист шинжлэх ухаанчдын үзэж байгаа шиг үнэхээр амьгүй биетээс үүссэн үү? Материалист онол хэр ул суурьтай вэ?

Сонсож сурахуй

Хүмүүс хэрхэн сонсохыг мэддэггүйгээсээ болж олон боломжийг алддаг. Хачирхалтай нь ярих нь сонсохоос илүү хялбар юм. Оюун санаа ихэнхдээ өнгөрснийг дурсаж, ирээдүйг мөрөөддөг учраас тухайн агшин хоромдоо амьдрах нь хэцүү байдаг.

Эгог устгах арга

Хүний сэтгэлзүйд уур хилэн, залхуурал, бардамнал, шунал зэрэг зан авирыг удирдаж, амьдралыг зовлонд унагадаг олон муу чанар байдаг. Үүнийг сэтгэл судлалд Эго гэж нэрлэдэг. Энэхүү сэтгэлзүйн муу чанараас салах арга техникийг эртний гүн ухааны сургуулиудад заадаг байжээ.

Энергийн хувиргалт

Байгаль дээр энергийн хувиргалтын сонирхолтой үзэгдлүүд бий. Тухайлбал: үрээс мод ургаж, авгалдайнаас эрвээхэй бий болдог. Энэхүү хувиргалын ухаанаас суралцан дотоод энергиэ ач тустай энерги болгон хувиргах боломж бидэнд байдаг.

Тантрик ухаан өрнө ба дорно дахинд

Дорнын тантрик, өрнийн алхимийн ухааныг өнөөдөр хүмүүс ихээхэн буруугаар ойлгох болсон. Дорно дахинд тантрик ухааныг урлагийн бүтээлүүдээр ихэвчлэн илэрхийлсэн байдаг. Тэрхүү тантрик урлагийн бүтээлд дүрслэгдсэн очир хонх, хос бурхад, галт сэлэм, гавлын ясан эрхийн далд утга санаа нь юу вэ?

Эгоны гарал үүсэл

Эртний домог үлгэрүүдэд хүн төрөлхтөнг уур, шунал, атаархал гэх мэт сэтгэлзүйн муу чанар (Эго)-гүй, аз жаргалтайгаар амьдарч байсан тухай өгүүлдэг. Энэ үеийг тухайлбал Еврейн "Эхлэл" номонд Эдений цэцэрлэг, сонгодог Грекийн домогт "Алтан үе", Энэтхэгт "Сатяа Юга" хэмээн тодорхойлсон байдаг. Энэхүү хичээлээр хүн төрөлхтөн аз жаргалаа алдаж, сэтгэлзүйн муу чанарыг бүтээх болсон шалтгааныг сонирхолтой домог, судалгаанд үндэслэн тайлбарлах болно.

Хүний метафизик биеийг судлах нь

Египет, Еврей, Энэтхэг зэрэг эртний соёлуудад хүнд физик биеэс гадна метафизик биеүд байдаг хэмээн үзэж, тус бүрт нь нэр өгчээ. Ялангуяа тантрик, алхимийн ухаан эдгээр биеүдийг нарийн тайлбарласан байдаг.

Зам мөрийн дөрвөн арга

Түүхийн явцад хүмүүс өөрийгөө танин мэдэж, гэгээрэлд хүрэхийн тулд зам мөрийн дөрвөн янзын аргаас аль нэгийг нь сонгосон байдаг. Эдгээр нь биеийн тэсвэр хатуужлаар сэтгэлийн хатыг олж авах Факирын арга, сэтгэл хөдлөлтэйгөө ажиллаж сүсэг бишрэлийг олж авах ламын арга, оюун санаагаа хянаж сурах Иогчийн арга юм. Харин "дөрөв дэх арга" нь дээрх гурван аргын гол хэсгийг нь өөртөө агуулдаг бөгөөд амьдралаас суралцан, аливаа зүйлд мухар сүсгээр хандалгүй туршлагаар баталдгаараа онцлог юм.

Алхими ба гүн ухаантны чулуу

Дундад зуунд Европын Алхимичид тугалгыг алт болгон хувиргаж, гүн ухаантны чулууг гаргаж авах талаар химийн нэр томъёог ашиглан тайлбарладаг байв. Энэ нь бэлгэдэл утгаараа сэтгэлзүйн өөрчлөлт болон энергийн хувиргалтыг илэрхийлдэг байсан.

Дантегийн Тэнгэрлэг туульс

Эртний бүхий л соёл иргэншлүүдэд орчлон ертөнцийг үндсэн гурван хэсэгт хувааж үзсэн байдаг. Эдгээр нь там буюу доод ертөнц, диваажин буюу дээд ертөнц, гурав дахь нь бидний амьдарч буй физик ертөнц юм. Италийн яруу найрагч Данте Алигьери бүтээлдээ тэдгээр ертөнцүүдийг нарийвчлан дүрсэлсэн байдаг.

Скандинавын Руна

Руна нь Хойд Европын хүмүүсийн ашигладаг байсан дүрс үсэг бүхий эртний цагаан толгой юм. Дүрс үсэг бүр нь өөрийн гэсэн утга санааг агуулсан байдаг бөгөөд үүнийг зөвхөн бичгийн хэлэнд ашиглаад зогсохгүй мэргэ төлөг хийх, сахиус бэлдэх зорилгоор, мөн эрмэлзэл, эрч хүч, хамгаалалтыг авах, оюун санаагаа саруул байлгахын тулд дүрс үсгийг өөрийн биеэр дүрслэн иогийн дасгалыг хийдэг байжээ.

Төвд хийдийн иог дасгал

Британийн армийн хурандаа Брэдфорд Энэтхэг, Төвдийн хилийн зурваст орших "Залуу насны булаг" хэмээх нэгэн хийдийг олж, тэндээс суралцсан ер бусын иогийн дасгалуудыг хожим Питер Кэлдер ном болгон эмхэтгэж 1939 онд хэвлүүлжээ. Уг дасгал нь Төвдийн анагаах ухаантай зэрэгцэн 2500 жилийн тэртээ Бон уламжлалаас үүссэн байдаг. Эдгээр нь эрч хүчийг нэмэгдүүлж, стресс багасгаж, оюун санааг тайвшруулан, хүний биеийн бүхий л хэсэгтэй ажилладаг энгийн бөгөөд үр дүнтэй цуврал иог дасгалууд юм.

Ухамсрын хувьсгалын гурван хүчин зүйл

Гностик антропологи эртний соёл иргэншлүүдийг судалж, бүх мэргэн ухааныг нэгтгэсэн байдаг. Үүнээс бид өөрийгөө танин мэдэж, далд авьяас чадвараа хөгжүүлэн, амьдралаа утга учиртай, дээд зорилготой болгон өөрчлөх гурван хүчин зүйлийг олох болно.

Эзотерик сургуулиуд

Гадаад материаллаг талыг хөгжүүлдэг жирийн сургуулиуд байдгийн адил дотоод авьяас чадварыг хөгжүүлдэг эзотерик сургуулиуд байдаг. Хэдийгээр Эзотерик мэдлэгийг заадаг олон сургууль бий боловч ухамсрын хувьсгалын гурван хүчин зүйлийг заадаг нь жинхэнэ эзотерик сургууль юм. Египет, Грек, Энэтхэг, Ацтек, Маяа зэрэг эртний олон соёл иргэншилд оршиж байсан жинхэнэ эзотерик сургуулиудад түүхэнд тэмдэглэгдсэн суут хүмүүс суралцаж байжээ.

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 802 удаа

Сэтгэгдлүүд

2015-02-01 -

Бичсэн: anna (зочин)
баярлах
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 45774 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 21 » Нийт: 34
Өмнөх | Дараагийн