физик бол шинжлэх ухааны эх булаг юм.

2012-03-24

niitlel

Ангилал: Niitlel
» Сургалтын алба

Сургалтын албаны үүсэл, хөгжил
Тус сургуулийн сургалтын алба нь 1992 онд анх үүсэн байгуулагдсан бөгөөд өнөөдрийг хүртэл энэ хугацаанд Ц.Ломбодагзал (Монгол хэл, уран зохиолын багш), Профессор Н.Түгжсүрэн, (Физик-Электроникийн багш), Доктор профессор С.Байгалсайхан (Монгол хэл, уран зохиолын багш), Доктор Б.Бямбаа (Орос хэлний багш) нар сургалтын албаны даргаар ажиллаж байв. 1997 оноос Технологи, Хэл утга зохиол, Нийгмийн ухаан гэсэн гурван факультеттай болж өргөжөн эдүгээ бакалаврын сургалтын алба нь Сургалт эрхэлсэн проректор доктор (Ph.D) дэд проф Д.Цэвээндорж, нарийн бичгийн дарга магистр С.Дэлгэр, Ц.Отгонжаргал, Н.Оюунгэрэл, О.Мөнхжаргал, мэргэжилтэн А.Ууганбаатар гэсэн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа нь өргөжин ажиллаж байна.

           Үйл ажиллагааны нэгдсэн мэдээлэл

         Дээд Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн 2007 оны 11-р сарын 08-ны өдрийн хуралдаанаар 2017 он хүртэл хоёр дахь шатны магадлан итгэмжлэлийн шаардлагыг биелүүлэв. 2009-2010 оны хичээлийн жилд бакалаварын түвшинд 22 мэргэжлээр 2000 гаруй  оюутан суралцаж нийт 158 багш сургалт хүмүүжлийн ажил хөтлөн явуулж байна. Багшлах боловсон хүчний бүтцийг эрдмийн зэрэг цолоор хувьчилж үзүүлбэл:
Академич         10%
Доктор (Sc.D)     15%
Доктор (Ph.D)     41%
Магистр         34%
Тус сургууль нь бакалавр, магистр, докторын шаталсан сургалттай бөгөөд сүүлийн хичээлийн жилүүдэд мэргэжлийн чиглэл, бэлтгэж буй боловсон хүчний тоо эрс нэмэгдсэнтэй уялдуулан өмнөх ололттой туршлагад үндслэхийн зэрэгцээ шинэлэг үр дүнтэй арга барилд дулдуйдан сургалт-эрдэм шинжилгээний ажлын залгамж холбоо, үр дүн, чанарын үзүүлэлтийг ахиулахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.
        
   Бакалаврын сургалт нь өдрийн хэлбэрээр дан буюу давхар мэргэшсэн хэлний мэргэжлийн чиглэлүүдээр сургалт явуулдаг бол магистр, докторантурын сургалтыг монгол судлал, түүх, утга зохиол судлал шүүмж, химийн чиглэлээр явуулах болсон нь сургалтын цар хүрээг улам бүр өргөжүүлсэн юм. Манай сургалтанд гадаадын их дээд сургуулиас, тухайлбал Япон, Солонгос, БНХАУ-ын 20 шахам иргэд суралцан төгсөж 20 гаруй оюутан, магистрант, докторант суралцаж буй нь сургалтын нэр хүндийг батлах үзүүлэлт юм. 
      
Зохион байгуулалтын ажил

    Сургалтын алба нь улирал бүрээр факультет, тэнхим, багш нарын ажлыг тодорхой үзүүлэлтээр шалгаруулан дүгнэж сургалт явуулахад мөрдөгдөх хичээлийн хуваарь, сургалтын технологийн горимын биелэлт, факультет, тэнхим, багш нарын ажлын тайлан, багш нарын гүйцэтгэсэн ажил, заасан хичээлийн кредит цагийг улирал тутамд тооцон эмхлэн бүрдүүлдэг нь сургуулийн сургалтын ажлын ахиц дэвшлийг тооцоход бодит хүчин зүйл болсоор байна.
Сүүлийн 2 жилийн хугацаанд 3 лаборатори, 6 анги кабинет, биологийн туршилтын талбай, кабинетийг шинээр байгуулсан нь оюутнуудад мэдлэг, дадал, чадвар эзэмшүүлэхэд тодорхой нөлөө үзүүлж байна. Мөн багш нар маань сүүлийн 2 жилд 10 гаруй ном, сурах бичиг хэвлүүлж дээд сургуулийн сургалтын арга шинэчлэлд зохих хувь нэмэр оруулахуйц идэвхи санаачлагатай ажиллаж байгаа болно. Манай сургууль суурь болон хавсрага судалгааны ажлыг дэмжиж, шинэ технологийг боловсруулан дотоод гадаадын төсөл хэрэгжүүлэх орчин, нөхцөл бололцоог улам сайжруулж, сургалтын-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл цогц явуулах нөхцөл боломжийг буй болгож байна.
   

     Сургалтын чанарыг дээшлүүлэх талаар

    Мэргэжил бүрээр батлуулсан сургалтын төлөвлөгөө нь дээд сургуулийн сургалтын технологийг боловсронгуй болгох, оюутны сонирхолд нийцсэн нийгмийн хэрэгцээг хангах зорилготой юм. Сургалтын төлөвлөгөөг горимын дагуу хэрэгжүүлэхийн тулд төлөвлөгөө бүрийг дагалдуулан график төлөвлөгөө хийж түүн дээр үндэслэн бүх хичээлийн тодорхойлолтуудыг дэлгэрэнгүй хэлбэрээр дагалдуулсан. Хичээлийн тодорхойлолтууд нь тухайн хичээлүүдийг системтэй, үр дүнтэй явуулах хийгээд сэдэвчилсэн төлөвлөгөөг нягт нямбай боловсруулах үндэс нь болдог бөгөөд үүн дээрээ тулгуурлан оюутны гарын авлагыг шинэчлэн хэвлүүлэхэд бэлтгэж байна. Оюутны гарын авлага шинэчлэн гаргах нь оюутны бие даах ажиллагааг дээшлүүлэх, багш төвтэй сургалтаас суралцагч төвтэй сургалтанд шилжих боломжийг хэрэгжүүлэх гэсэн оролдлого юм. Иймээс 2009-2010 оны хичээлийн жилд хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд утга зохиол, судалал шүүмж,  хими, археологи, физикийн мэргэжлээр урьдчилсан шаардлагыг биелүүлэн гэрээ байгуулан ажиллаж тайлангаа өргөн бариад байна. Энэ нь манай улсын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд анхдагч мэргэжлүүдэд тооцогдож байна. Сургалтын чанарыг дээшлүүлэх талаар багш нартайгаа санал солилцон сургуулийн удирдах болон эрдмийн зөвлөлийн эрдэмтэд, гишүүдийн зөвлөмжийн дагуу жил бүр тодорхой ажлууд хугацаатай төлөвлөн хэрэгжүүлж ирснээр сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа жигдрэн тогтворжих хандлагатай болж байна. Мөн  сургалтын шинэлэг арга барил, дэвшилтэт технолигид суурилж суралцагчдын сонирхол хэрэгцээнд нийцсэн сургалт явуулснаар манай сургуульд элсэгчдийн тоон болон чанарын түвшин жилээс жилд нэмэгдэн төгссөн оюутны ажлын байрны үзүүлэлт дээшилж  буй нь нэг талаар нийгмийн захиалгат хэрэгцээнд нийцсэн мэргэжил шинээр нээсэнтэй, нөгөө талаар сургалтын үр өгөөж нэмэгдэн сургалтын зохион байгуулалт, сургуулийн нэр хүнд өссөнтэй холбон тайлбарлагдахаар байна.
 

     Багш нарын мэргэжил боловсролыг дээшлүүлэх талаар

    Сургалтын албанаас сургалт явуулахад холбогдох материалыг боловсруулан мөрдөн ажиллаж буйгаас гадна сургалтын таатай орчин бүрдүүлэх, багш нарын мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхааран ажиллаж байна. МУ-ын засгийн газрын "Цахим монгол" үндэсний  хөтөлбөрийн хүрээнд  зарласан БСШУЯ-ны 20 их дээд сургуулийн сонголтонд шалгарч зайны буюу онлайн сургалтыг эхлүүлэх гэрээг байгуулан ажиллаж байна. Зайны сургалтыг нэврүүлсэнээр багш нарын ажлыг хөнгөвчлөх, эрдэм шинжилгээний ажил эрхлэх цаг хугацааг нэмэгдүүлэх, оюутны мэдлэг чадварыг дээшлүүлэх сайн талтай юм. Мөн багш нар маань сургалт эрдэм шинжилгээний 30 гаруй номыг сүүлийн 2 жилд хэвлүүлсэн. Түүнчлэн багшлах мэргэжил эзэмшээгүй Их дээд сургууль төгссөн нарийн мэргэжлийн магистрын зэрэгтэй  багш нарыг Боловсролын хүрээлэнтэй хамтран сургалт явуулж багшлах эрхийн сетификаттай болгосон. Тухайн улс төдийгүй олон улсад нэр хүндтэй томоохон Их Дээд сургуулиудтай байнгын хамтын ажиллагаатай бөгөөд өнгөрсөн хичээлийн жилүүдэд 10 гаруй багшийг мэргэжил дээшлүүлэх дадлага сургалтанд хамруулаад байна. Гадаадын их сургуулиудтай хамтран ажилласнаар тус сургуулийн багш оюутнууд мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ АНУ, Герман, Франц, Япон улсын археологийн хамтарсан экспедицийг Монгол нутагт ажиллуулж тухайн мэргэжлээр суралцаж буй багш оюутнуудыг өргөн оролцох боломжийг олгодог нь сургалтын чанарт сайнаар нөлөөлдөг. Ингэж багш нарынхаа эрдмийн зэрэг цолыг дээшлүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх нөхцөл бололцоог хангаж ажиллан ном бүтээлийг нь гадаадын их сургуулиудтай солилцож шинжлэх ухаан, технологийн шинэ мэдээлэлүүдийг цаг алдалгүй авч байна. Мөн тус сургуулийн эрдмийн хамт олон сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэл хослуулсан улсын болон сургуулийн 10 гаруй эрдэм шинжилгээний төсөл хэрэгжүүлж буй нь  оюутны танхимд үзсэн мэдлэгийг үйлдвэрлэл, практикт хэрэгжүүлэх үндэс болдог. Сургалтын алба нь дээд сургуулийн сургалтын арга шинэчлэлд зохих хувь нэмэр оруулахуйц идэвхи санаачлагатай ажиллаж байгаа болно.
 

      Сургалтын албаны цаашид тавьж буй зорилт

Улаанбаатарын Их Сургуулийн сургалтыг олон улсын жишигт ойртуулах, өнөөгийн чанарын шаардлагын түвшинд хүргэх, суралцагчдын сонирхолд нийцүүлсэн, нийгмийн хэрэгцээг хангахын тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллана.
•    Багш нарын долоо хоногт заах хичээлийн цагийн ачааллыг багасгаснаар багш нарын мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрдэм судлалын ажил хийх цагийг нэмэгдүүлэн хурал зөвөлгөөн олон нийтийн ажилд оролцох, нийгмийн ахуйг сайжруулахад ач холбогдолтой хэмээн үзэж байна.
•    Мэргэжлийн өндөр ур чадвартай, нэр хүндтэй багш нарыг татан ажиллуулах хөшүүрэг бий болгож төрийн үйлчилгээний албан хаагчийн сүлжээнээс харьцангуй өндөр цалин урамшуулал олгох.
•    Багшлах, эрдэм шинжилгээний ажил хийх сонирхолтой залуу багшийн судалгааны ажлыг ШУА-ийн эрдэмтдээр удирдуулах, тэдний бааз лабораториудад ажиллуулах. Хүрээлэнгүүдийн эрдэм шинжилгээний ажлын тайлан, эх материалуудтай танилцуулах боломж олгох.
•    Боловсрол, шинжлэх ухаан хөгжсөн орнуудад шаардлагатай мэргэжлээр залуу багш, эрдэм шинжилгээний ажилтнуудыг давтан сургаж бэлтгэх.
•    Сургалтын технологийг дэлхийн төвшинд ойртуулах, сургалтанд техник хэрэгсэл  
  ашиглах, боломжийг нэмэгдүүлэх, видео-конференц явуулах, on-line систем 
  ашиглан алсын зайн сургалтыг улам төгөлдөржүүлэх.
•    Сургуулийн эзэмшил газар дахь тохижилт үйлчилгээг сайжруулах, дадлагын бааз, түшиц газрыг нэмэгдүүлэх.
•    Мэргэжил бүрийн сурах бичгийн тоог нэмэгдүүлэх

•    Хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд салбар бүрээс оролцуулах

•    Мэргэжил бүрийн хичээлийн төлөвлөгөөг БСШУЯ-аар шинэчлэн батлуулах гэх мэт,
Улаанбаатарын Их Сургуулийн судалгааны лабораториудад зохих хэмжээний үйлдвэрлэл  явуулж судалгааны үр дүнг амьдралд хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулна. Үүнд:
 1.Ундны усыг цэвэршүүлэх технологийг боловсронгуй болгож амьдралд нэвтрүүлэх, чацарганы хүнс болон эмчилгээний зорилгоор боловсруулах, ургамал тарималжуулах түшиц талбай байгуулж судалгааны ажлын үр дүнг амьдралд болон сургалтанд ашиглана.
2. Сургуулийн тохижилт, галын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааг тогтмолжуулах
3. Эрдмийн болон судалгааны ажлын үр өгөөж, чанарын үр дүнг харгалзан түүнтэй тэнцэхүйц цалин урамшууллыг олгох, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн бааз суурийг түлхүү анхаарч хүрээг нь өргөтгөх зэрэг болно.
Оюутны нийгмийн асуудлыг шийдвэрлэх, дэмжлэг, тэтгэлэг үзүүлэх талаар
1.    Оюутны бие дааж сурах, олж авсан мэдээлэл, мэдлэгээ боловсруулах, хэрэглэх, чадвар, дадал олгох сургалтын орчинг бүрдүүлж хүсэл эрмэлзлэлийг нь эрчимжүүлэх ажлыг тогтмол зохион байгуулах.
2.    Оюутны нийгмийн халамж үйлчилгээнд голлон анхаарч буй бөгөөд гэрээгээр суулгаж буй дотуур байрны ахуйн хангамж, үйлчилгээг сайжруулахад анхаарал тавин цаашид оюутны өөрийн гэсэн дотуур байртай болгох ажлыг эхлүүлэх.
3.    Оюутны интернет ашиглах хүрээг хөгжүүлэх ажлыг үе шаттай зохион байгуулах, эрүүл ахуйн орчны байдалд анхааран ажиллахыг чухалчлах
4.    Анги танхимийн гэрэлтүүлэг, температур, агааржуулалт, чийглэгийг тогтвортой хадгалах горимыг анхаарах
5.    Нийгмийн эрэлт шаардлагад нийцсэн мэргэжил, шинэ ангийг нээх
зэрэг болно.  

 

Доктор, дэд профессор Д.Цэвээндорж 

 

 

     

 Улаанбаатарын Их Сургуулийн Сургалтын албаны хамт олон


. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 229 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 45993 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 20 » Нийт: 34
Өмнөх | Дараагийн