физик бол шинжлэх ухааны эх булаг юм.

2012-03-24

medeelel

Ангилал: Niitlel
МУИС-ийн ГХСС-ийн багш, ажилтан нарт ажлын үр дүнгээр урамшуулал олгох журам
2010-11-20 13:42:19
Нэг. Нийтлэг үндэслэл.
1.1. "Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжүүлэлтийн тухай" хууль, "МУИС-ийн багш ажилтан нарт ажлын үр дүнгээр урамшуулал олгох үлгэрчилсэн журам"-ыг үндэслэн тус сургуулийн багш ажилтны ажлын үр дүнг дүгнэх, бүтээлч санаачлагатай ажилласан багш, ажилтныг хөхүүлэн дэмжих зорилгоор багш, ажилтан нарт ажлын үр дүнгийн урамшуулал олгоход энэхүү журмыг баримтална.
Тайлбар: Багш гэдэгт профессор, багш болон зөвлөх профессор, зөвлөх багш, гадаадын мэргэжилтэн багш, ажилтанд захиргааны албаны ажилтан, хичээлийн туслах ажилтан, орон тооны эрдэм шинжилгээний ажилтан, үйлчилгээний ажилчин хамаарна.
1.2. Энэ журмын 2, 3 дугаар зүйлд ззасан ажлын үзүүлэлтийг гол болгон үр дүнгийн урамшуулал олгоно.

Хоёр. Багшнйн ажлын үр дүнг тооцох үндсэн үзүүлэлт
2.1. Сургалтыи ажил:
        2.1.1. Тухайн улиралд ажлын фонд цагтаа бүтэн ажиллаж, ажлын цаг ашиглалт тогтмол сайн байсан,
        2.1.2. Ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ бүрэн биелүулсэн,
        2.1.3. Оюутны бутээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд чиглэсэн сургалтын шинэлэг арга барилаар хичээлээ заадаг,
        2.1.4. Бүх төрлийн сургалтанд хэрэглэх хичээлийн материалыг мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан боловсруулж, DSpace,
                  зайны сургалт, нээлттэй боловсролыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулсан,
         2.1.5. Сургалтын гарын авлага, зааж буй хичээлтэй холбогдсон зөвлөмжийг бичиж, бичгийн болон электрон хэлбэрээр оюутанд
                   хүргэсэн,
         2.1.6. Сургалтын технологийн зохион байгуулалтын талыг илэрхийлдэг явцын шалгалт, улирлын шалгалт, оюутанд өгөх зөвөлгөө, бие
                    даасан ажил зэргийн графикийг мөрддөг,
         2.1.7. Мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлж буй байдал,
2.2. Эрдэм шинжилгээний ажил
         2.2.1. Эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан, эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж нийтлүүлсэн,
         2.2.2. Оюутны эрдэм шинжилгээний ажлыг удирдах, оюутныг дагалдуулан сургасан,
         2.2.3. Судалгааны семинарт тодорхой сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн,
         2.2.4. Олон улс, улс, сургууль, салбарын хэмжээний хурал зохион байгуулсан,
Тайлбар: нэгэн сэдэвт зохиол, сурах бичиг бичиж нийтлүүлсэн, эрдэм шинжилгээний төсөлд оролцсон, шинжлэх ухааны болон докторын диссертаци бичиж хамгаалсан тохиолдолд энэ хэсгийн үүргээ тухайн хугацаанд амжилттай биелүүлсзн гэж үзнэ.
2.3. Нийгмийн үйлчилгээ
         2.3.1. Захиргааны шийдвэрээр тодорхой ажлын хэсэг, төслийн багт орж, үр бүтээлтэй ажилласан,
         2.3.2. Оюутны төлөвшил соёл, олон нийтийн ажилд санаачлагатай идэвхитэй ажилласан,
         2.3.3. Сургуулийн үйл ажиллагаа болон шинжлэх ухааныг олон нийтэд сурталчлах, нийгэмд гүйцэтгэх үүргийг хэрэгжүүлэх, нэр хүндийг
                    өргөхөд хувь нэмэр оруулсан,
         2.3.4. Санхүү хөрөнгө оруулалтын талаар бодит ажил хийж, орлогын эх үүсвэр нэмэгдуүлсэн,

Гурав. Ажилтны ажлын үр дүнгийн үзүүлэлт
3.1. Тухайн улиралд ажлын фонд цагтаа бүтэн ажиллаж, ажлын цаг ашиглалт тогтмол байх,
3.2. Ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ бүрэн биелүүлсэн,
3.3. Оюутны төлөвшил соёл, олон нийтийн ажилд санаачлагатай ажилласан
3.4. Сургуулийн жижүүрийн хуваарьт үүргийн биелэлт, явцын шалгалтын зохион байгуулалт, цаг үеийн шинжтэй ажилд оролцсон байдал,

Дөрөв. Доорх шалтгаан нь урамшуулал олгохгүй буюу багасгах үндэслэл болно.
4.1. Тухайн улиралд ажлын фонд цагтаа бүрэн ажиллаагүй;
4.2. Тухайн улиралд өөр байгууллагад үндсэн орон тоогоор давхар үүрэгт ажил гүйцэтгэж, цалинжиж байсан. Үүнд сонгуульт ажил хамаарахгүй.
4.3. Тухайн улиралд гадаадад хурал, семинарт оролцсон, эрдэм шинжилгээний томилолтоор явсан, мэргэжил дээшлүүлсэн, гадаад дотоодын сургалтанд оролцсон төлбөрийг МУИС болон ГХСС бүтэн буюу тодорхой хувиар гаргасан,
4.4. Магистрантур, докторантурт суралцахад төлбөрийн хөнгөлөлт эдэлсэн,
4.5. Ажил үүргээ гүйцэтгэж байх хугацаандаа ажлын хариуцлага алдсан, ёс зүйн алдаа, зөрчил гаргасан,

Тав. Үзүүлэлтийг дүгнэх урамшуулал олгох
5.1. Багш, ажилтнуудад ажлын үр дүнгээр урамшуулал олгох асуудлыг шийдвэрлэхдээ нээлттэй, ил тод хийнэ.
5.2. Урамшуулал олгох багш ажилтны тухайд тэнхим, төв, алба хурлаараа хэлэлцэн, тухайн багш ажилтанд олгох урамшуулын хувийн талаар санал дэвшүүлнэ. Нэгжүүд санал дэвшүүлэхдээ ажлын цаг ашиглалтын талаар Сургалтын албаны саналыг тусгана. Нэр дэвшүүлсэн багш, ажилтанд олгох урамшуулал нь нэг сарын үндсэн цалингийн 70 хувиас хэтрэхгүй байна.
5.3. Хичээлийн туслах ажилтан, оюутны бие даах төв, төвийн туслах ажилтан, үйлчилгээний ажилчдын ажлын үр дүнгийн урамшууллын хувийн талаар холбогдох нэгж, удирдлагын саналыг үндэслэн Сургалтын алба нэр дэвшүүлнэ.
5.4. Урамшууллын журмыг хэрэгжүүлэхдээ ажлын комисс гаргаж, нэгжээс ирүүлсэн саналыг нэгтгэж, эцсийн дүнг Захиргааны зөвлөлөөр хэлэлдүүлнэ.
5.5. Урамшууллын хэмжээг Захиргааны зөвлөл эцэслэн шийдвэрлэж, захирлын тушаалаар баталгаажуулна.

Зургаа. Урамшууллын санг бүрдүүлэх, зарцуулах
6.1. Багш ажилтанд олгох урамшууллын санг тухайн хичээлийн жилийн төсөвт оруулан баталсан байна.
6.2. Урамшууллыг хичээлийн жилийн улирлаар олгох ба жил бурийн 1,6-р сард багтаан олгоно.
6.3. Багш, ажилтанд олгох нэг удаагийн урамшуулал нь сарын үндсэн цалиигийн 70 хүртэл хувь байж болно.
6.4. Сургуулийн захирал нь батлагдсан хэмжээнд урамшууллын санг захиран зарцуулах эрх эдэлнэ. Батлагдсан урамшууллын санг нэмэгдэл хөлс, ажлын үр дүнгийн урамшууллаас бусад зүйлд болон хэтрүүлэн зарцуулахыг хориглоно.
6.5. Урамшууллын санг цалингийн сангийн 7 хувиар тогтооно.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 149 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 46001 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 19 » Нийт: 34
Өмнөх | Дараагийн