физик бол шинжлэх ухааны эх булаг юм.

2012-03-23

delhiin butets tuunii talaar

Ангилал: zuvlumj

элхий нь нарны аймгийн гурав дахь гариг юм. Эрдэмтэд дэлхийг 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн гэж үздэг.

Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5 хэмээр хазайсан байдаг нь дэлхий дээрх өвөл, зуны улирлын өөрчлөлтийн шалтгаан болдог байна. Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

http://resource.medee.mn/medee/photo/2010/3/4ee0f7903e26ad7e/2b5bd428cff6d393.jpg

дэлхийн дотоод бүтэц

ДЭЛХИЙН ГАДАРГУУ

Дэлхийн нийт гадаргуугийн 70.8 хувь нь ус буюу далайгаар бүрхэгдэнэ.

Далайн ёроолын гадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд, галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэй байна. Үлдсэн 29.2 хувь нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг элементээс бүрддэг. Дэлхийн гадаргуу нь тектоник хөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна. Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн түвшнээс доош 418 м-т орших сөнөсөн тэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8848 метр өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаар далайн түвшнээс дээш 686 метрээс өргөгдсөн байдаг.

ДЭЛХИЙН ТЭНХЛЭГ

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.0941 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд дунджаар 150 сая км зайг туулан 30 км/сек хурдтайгаар нарыг 365.2564 өдөрт нэг бүтэн тойрно.

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх бөгөөд энэ нь дэлхий дээрх өвөл, зуны улирал солигдох шалтгаан болдог. Гэтэл өнгөрсөн сарын 27-нд Чилид болсон хүчтэй газар хөдлөлтөөс болж ийнхүү дэлхийн тэнхлэгт өөрчлөлт оржээ.

ГАЗАР ХӨДЛӨЛТ ГЭЖ ЮУ ВЭ?

Ерөнхийдөө газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийллийг багтаадаг. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхжилт, хөрсний гулсалт, цөмийн туршилт зэргээр үүснэ. Газар хөдлөлт үүсч байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрийн эгц дээр, газрын гадаргуу дээрх цэгийг эпицентр гэнэ. Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авдаг. Харин газар хөдлөлтийн хүчийг магнитудаар хэмждэг бөгөөд хэмжигдэхүүн нь Рихтерийн шаталбар юм. Тус шаталбараар долоогоос дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт болбол том талбайг хамарсан сүйрэл болдог аж. Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Энэхүү байгалийн гамшгийн улмаас хөрсний гулсалт үүсч, галт уул идэвжих тохиолдол байдаг байна. Томоохон газар хөдлөлт далайд болбол цунами үүснэ.

Эх дэлхий

2010 оны 04-р сарын 30, Нийтэлсэн Ari HABA

http://www.miniih.com/miniiblog/wisdomklub/files/300px-The_Blue_Marble_Earth.jpg

Эх дэлхийтэйгээ танилцацгаая

Дэлхий ньнарны аймгийн 3 дахь гариг юм. Дэлхий нь 4.57 тэрбум жилийн өмнө үүссэн, нэг дагуултай (Сар), 365.26 өдөрт Нарыг бүтэн тойрдог). Дэлхийн эргэлтийн тэнхлэг 23.5° хазайсан байдаг нь, дэлхий дээрхи улирлын өөрчлөлтийн шалтгаан болно

Дэлхий нь агаар мандалтай, гадаргуугийнх нь 71% нь далай (ус), үлдсэн 29% нь хуурай газар (тив, арал). Дэлхийн гадаргуу нь тектоникийн плитүүдэд хуваагдах ба тэдгээр нь тасралтгүй нүүж (хөвж) байдаг. Дэлхий нь гүн рүүгээ бүслүүрлэг тогтоцтой бөгөөд цөм, манти, царцдасаас тогтоно.

Дэлхийн үүсэл

4.57 тэрбум жилийн өмнө Дэлхий болон Hарны аймгийн бусад гаригууд, хийн мананцраас (Solar Nebula) үүссэн гэж таамаглаж байгаа бөгөөд Дэлхий нь эхлээд халуун хайлмаг байгаад аажмаар хөрж, хатуу царцдастай болсон байна. Дэлхийн дагуул Сар нь, Дэлхийг Ангараг гаригтай ойролцоо хэмжээтэй биет ("Тейя" гэж нэрлэдэг) мөргөх үед үүссэн гэж таамагладаг

Аажмаар Дэлхийн температур 100 °C (212 °F) орчим болоход эртний агаар мандал дахь усны уур коденсацлагдан, далай үүсэж эхэлсэн байна. Агаар мандалд хүчилтөрөгч, улмаар агаар мандлын дээд давхрагад озон (O3) үүссэнээр, нарнаас ирэх хэт ягаан туяа багасаж, анхны нийлмэл эст амьтад, улмаар жинхэнэ олон эст амьтад үүсэж эхэлжээ

Дэлхийн гадаргуу байнга, тасралтгүй өөрчлөгдөж байсан гэж үздэг. Өөрөөр хэлбэл эх газрууд нүүж, хоорондоо нэгдэн супер тив үүсгэн, дараа нь задраж байснаас нилээд чухал супер тив нь 600-540 сая жилийн өмнө үүсэж, 180 сая жилийн өмнө задрасан (Гондван, Лаурази 2 супер тивийг үүсгэсэн) Пангей юм Дэлхий дээр хэд хэдэн томоохон мөстлөгүүд явагдсан гэж таамагладаг ба эхнийх нь 750-580 сая жилийн өмнө (Неопротерозой), сүүлийнх нь 10,000 жилийн өмнө дууссан байна

Дэлхийн хөгжлийн түүхэнд амьд организмийн томоохон сүйрлүүд тохиолдож байснаас сүүлийнх нь 65 сая жилийн өмнө болсон динозавруудын мөхөл юм (Шалтгааныг нь дэлхий дээр солир унасантай холбон таамагладаг). Уг сүйрлийн дараагаар жижиг амьтад жишээлбэл сүүн тэжээлтэн амьтад эрчимтэй тархаж эхэлсэн ба хэдэн сая жилийн өмнө Африкийн мичтэй төстөй амьтдыг хоёр хөл дээрээ явдаг болсон гэж

Дэлхийн бүтэц

Нарны аймгийн 4 гариг (Наранд ойрхон 4 гариг) хатуу, чулуурхаг гадаргуутай ("Хөрст гариг") бөгөөд тэдгээрээс Дэлхий нь хамгийн том, их нягттай, хүчтэй соронзон оронтой, газрын татах хүч хамгийн ихтэй гариг юм. Дэлхий нь ерөнхийдөө зуйвандуу бөмбөлөг хэлбэртэй боловч, үнэндээ гадаргуу нь тэгш биш учир Дэлхийн хэлбэрийг Геоид гэж нэрлэнэ.

Химийн найрлага

Дэлхийн масс ойролцоогоор 5.98 Ч1024 кг. Гол бүрдүүлэгч элементүүд нь төмөр (32.1%), хүчилтөрөгч (30.1%), цахиур (15.1%), магни (13.9%), хүхэр (2.9%), никель (1.8%), кальци (1.5%), хөнгөнцагаан (1.4%) ба үлдэх 1.2% нь бусад химийн элементүүд юм

АНУ-ын геохимич Ф.Кларк-ийн тооцоогоор, Дэлхийн царцдасын 47% нь хүчилтөрөгч бөгөөд нийт чулуулагийн 99.22% нь цахиур, хөнгөн цагаан, төмөр, кальци зэрэг нийт 11 ислээс тогтдог байна.

Ф.Кларкийн хүснэгт
(Дэлхийн царцдасын үндсэн ислүүд)

Найрлага

Химийн томъёо

Тархалт

Цахиурын исэл

SiO2

59.71%

Хөнгөнцагааны исэл

Al2O3

15.41%

Кальцийн исэл

CaO

4.90%

Магнийн исэл

MgO

4.36%

Натрийн исэл

Na2O

3.55%

Төмрийн (II) исэл

FeO

3.52%

Калийн исэл

K2O

2.80%

Төмрийн (III) исэл

Fe2O3

2.63%

Ус

H2O

1.52%

Титаний давхар исэл

TiO2

0.60%

Фосфорийн тавч исэл

P2O5

0.22%

Нийт

99.22%

Дэлхийн дотоод бүтэц

http://bits.wikimedia.org/skins-1.5/common/images/magnify-clip.png

Дэлхийн бүтэц (хэмжээ харгалзаагүй, cхем).

Дэлхий нь гүн рүүгээ үелэсэн бүтэцтэй бөгөөд химийн найрлагынхаа хувьд:

Xамгийн гадна талдаа, cиликатлаг найрлагатай, хатуу царцдас,Tүүний дотор талд шингэн манти,Mантитай харьцуулахад харьцангуй аглуун гадаад цөм,Xамгийн төвдөө хатуу дотоод цөм гэж хуваагдана.

Харин Геологийн хувьд литосфери, астеносфери, дээд манти, доод манти, гадаад болон дотоод цөм гэсэн үе давхрагуудтай

Гүн

Үе давхрага

Нягт
гр/см3

Километр

Миль

0–60

0–37

Литосфери (Зузаан нь 5-200 км хүртэл өөрчлөгддөг)

0–35

0–22

... Царцдас (Зузаан нь 5-70км хүртэл өөрчлөгддөг)

2.2–2.9

35–60

22–37

... Мантийн дээд хэсэг

3.4–4.4

35–2890

22–1790

Манти

3.4–5.6

100–700

62–435

... Астеносфери

2890–5100

1790–3160

Гадаад цөм

9.9–12.2

5100–6378

3160–3954

Дотоод цөм

12.8–13.1

Цөм

Гол өгүүллэг: Дэлхийн цөм

Дэлхийн дундаж нягт 5515 кг/м3, харин гадаргуугийн дундаж нягт 3000 кг/м3 тул Дэлхийн цөмийг харьцангуй илүү нягттай гэж үздэг ба энэ нь сейсмийн судалгаагаар батлагддаг байна. Дэлхийн үүслийн эхний үед, ойролцоогоор 4.5 тэрбум жилийн орчим, хүнд нэгдлүүд дэлхийн төвд, хөнгөн нь дэлхийн царцдас руу шилжин, ялгаралт явагдсаны үр дүнд, Цөм нь үндсэндээ төмөр (80%), никель, мөн багахан хэмжээний бусад химийн элементээс тогтоно.

Манти

http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/5/58/Slice_earth.svg/180px-Slice_earth.svg.png

http://bits.wikimedia.org/skins-1.5/common/images/magnify-clip.png

Дэлхийн дотоод бүтэц. 1. Эх газрын царцдас - 2. Далайн царцдас - 3. Дээд манти - 4. Доод манти - 5. Гадаад цөм - 6. Дотоод цөм
A:
Мохийн зааг
B:
Гутенбергийн зааг
C:
Лехманий зааг

Гол өгүүллэг: Манти

Манти нь Дэлхийн нийт эзэлхүүний 70%-ийг эзэлдэг, нийтдээ 2,890 км зузаан. Даралт манти ба цөмийн заагт ~140 ГПа (1.4 Maтм), температур 500 °C-900 °C (932 °F-1,652 °F) хооронд хэлбэлзэх ба манти, гадаад цөмийн зааг дээр 4,000 °C (7,200 °F) байна.

Царцдас

Гол өгүүллэг: Дэлхийн царцдас

Геологийн үүднээс, Дэлхийн царцдас нь Дэлхийн хамгийн гадна талын хатуу бүрхүүл (литосферийн дээд хэсэг) бөгөөд базальтлаг болон боржинлог чулуулагаас тогтоно. Дэлхийн нийт эзэлхүүний < 1% эзлэнэ.

Тектоникийн плит

Гол өгүүллэг: Плит тектоник

Литосфери нь тектоникийн плитүүд гэж нэрлэгдэх хэсгүүдэд хуваагдсан (эвдэрсэн) байдаг бөгөөд астеносфери дээгүүр нүүж (хөвж) байдаг байна. Нийтдээ 7 том плит, олон тооны жижиг плитүүд байна.

 

Дэлхийн гадаргуу

Дэлхийн нийт гадаргуугийн 70.8% нь усаар (Далайгаар) бүрхэгдэнэ Далайн ёроолын гадаргуу нь тэгш бус бөгөөд уул нурууд (Далайн голч нуруу), галт уул, хавцал, дэвсэг зэрэгтэй байна. Үлдэх 29.2% нь хуурай газар бөгөөд цөл, тэгш тал, өндөр уулс зэрэг геоморфологийн олон элементүүдээс бүрдэнэ. Хуурай газрын гадаргуугийн 75% нь тунамал чулуулгаар хучигдана. Үлдэх хэсэгт нь магмын болон хувирмал чулуулаг тархана. Дэлхийн газрын гадаргуу дээр хамгийн өргөн тархалттай эрдэсүүд бол кварц, хээрийн жонш, амфибол, гялтгануур, пироксен, оливин, кальцит, доломит зэрэг юмДэлхийн гадаргуу нь тектоник хөдөлгөөн болон элэгдэл, өгөршлөөс хамааран тасралтгүй өөрчлөгддөг байна.

Дэлхийн хуурай газрын хамгийн нам дор цэг нь далайн төвшнөөс доош 418 м-т орших Сөнөсөн тэнгис, хамгийн өргөгдсөн цэг нь 8,848 м өргөгдсөн Эверест оргил юм. Эх газар дунджаар далайн төвшнөөс дээш 686 м өргөгдсөн байдаг

Усан мандал

Дэлхийн нийт гадаргуугийн ихэнхи нь усаар бүрхэгдсэн байдгаараа Нарны аймгийн бусад гаригуудаас ялгаатай бөгөөд "Цэнхэр Гариг" гэж нэрлэгддэг. Дэлхийн усан мандал үндсэндээ Дэлхийн далайнуудаас бүрдэх боловч, үүнд бас эх газрын тэнгис, нуур, гол мөрөн, газрын гадаргуугаас 2000 м хүртэл гүнд орших гүний усыг оруулдаг байна. Дэлхийн хамгийн гүн устай газар бол Номхон далайд орших Марианы хотгор (10,911 м гүн). Далайн дундаж гүн 3,794 м байдаг.

Далайн нийт масс 1.35 х 1018 тонн буюу Дэлхийн нийт массын 1/4400, эзэлхүүн нь 1.386 Ч 109 км³. Дэлхий дээрхи нийт усны 97.5% нь давстай ус бөгөөд үлдэх 2.5% нь цэвэр ус юм. Цэвэр усны 68.7% нь мөс хэлбэрээр оршино.

Далайн ус нь нарны энергийг их хэмжээгээр шингээдэг учир далайн усны температурын тархалтаар дэлхийн цаг уур тодорхойлогдоно Үүний тод жишээ бол ЭНСО (El Niсo-Southern Oscillation) юм.

Агаар мандал

Гол өгүүллэг: Агаар мандал

Дэлхийн агаар мандал гэж Дэлхийн татах хүчинд захирагдан, Дэлхийн гадна талаар хүрээлэн байгаа хийн давхрагыг хэлнэ. Агаар мандлын 78% нь азот, 20.95% хүчилтөрөгч, 0.93% аргон, 0.038% нүүрстөрөгчийн давхар исэл, 1% усны уур болон маш бага хэмжээтэй бусад хийнүүд байна. Эдгээр хийнүүдийг нийлүүлээд бид агаар гэж нэрлэдэг. Агаар мандал нь Нарнаас ирэх хэт ягаан туяаг шингээж, өдөр, шөнийн температурын ялгааг тогтворжуулан, Дэлхий дээр амьдрал байх нөхцөлийг бүрдүүлнэ

Гaзрын гадаргуу орчмын агаар мандлын дундаж температур 15 °C байдаг.

Сар

http://aurorahunter.com/images/science/Moon-Phase.gif

Гол өгүүллэг: Сар

Сар нь дэлхийн байгалийн дагуул юм.

Дэлхийн эргэлт ба орбит

Дэлхий тэнхлэгээрээ 23 цаг, 56 минут, 4.091 секундэд нэг бүтэн эргэдэг бөгөөд  Нарыг дунджаар 150 сая км зайг туулан 30 км/сек (108,000 км/ц) хурдтайгаар 365.2564 өдөрт нэг бүтэн тойрно.

Дэлхийн тэнхлэг нь Нар-Дэлхийг дайрсан хавтгайтай харьцуулахад 23.5 градусаар хазайсан байх ба энэ нь Дэлхий дээрх өвөл зуны улирал солигдох шалтгаан болно.

http://stat.gogo.mn/blog/delkhii/the_solar_system.jpg

          Нар хагас хиртэв

http://www.mongolnews.mn/uploads/201101/news/thumb/d095b7c7ddf1ee2ea466170f3593a1f0_x3.jpg

 Монголын цагаар өчигдөр 17.00-18.00 цагт нар хагас хиртлээ. Жилд хоёр удаа нар хагас хиртдэг бол энэ жил дөрвөн удаа хиртэх өвөрмөц үзэгдэл тохиож байгаа аж. 100 жилд нэг удаа тохиодог энэ үзэгдэл Африкийн хойд хэсгээс эхлээд баруун Европ, ОХУ, Казахстанаар дайран манай оронд үзэгдэхдээ нар жаргах үетэй зэрэгцсэн тул төдийлэн сайн харагдаагүй юм.

Харин Швед, Финландад 85 хувьтай харагдсан талаар гаднын цахим хуудсанд мэдээлжээ. Дараагийн хагас хиртэлт зургадугаар сарын 1, арваннэгд үгээр сарын 25-нд үзэгдэх бөгөөд манай оронд сайн харагдахгүй юм байна.

Top of Form

Bottom of Form

 

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/CentaurusASGL_gendler_c720.jpgТайлбар: Тэнгэрийн энэ тод зургийн төвд А центавр хуучин шар одод, шинэ цэнхэр одод болон харанхуй тоосон үүлний холимог байдлаар харагдаж байна. Энэ пекуляр эллипс галактик нь хоёр энгийн галактикийн мөргөлдөөний үр дүнд үүссэн нь илэрхий. Мөргөлдөөний дараа үлдсэн бодис нь А центаврын төвд орших миллиард Нарны жинтэй хар нүх рүү тасралтгүй унаж байна. А центавр болон бусад идэвхтэй галактикуудын гаргадаг радио, рентген болон гамма туяанууд нь төвдөө хар нүхтэй механизмын ачаар гаргадаг энергээс болж байж магадгүй. Идэвхтэй галактик А центавр нь бидэнд харьцангуй ойрхон буюу 10 сая гэрлийн жилийн зайд байрлах ба одон орончид түүнийг хангалттай сайн судалсан.

Муурын нүдний гүн ба өргөн / Cat's Eye Wide and Deep / Кошачий глаз в ширину и глубину

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/NGC6543widedeep_schedler720.jpg

Тайлбар: Муурын нүд мананцар (NGC 6543) нь тэнгэр дэх хамгийн алдартай гариган мананцаруудын нэг юм. Түүний олонд танигдсан дүрийг энэ өргөн өнцгөөр авсан зургийн төв хэсэгт харж болно. Энэ зураг нь мананцарын сулхан гэрэлтэх бүрхүүлийг харуулахын тулд урт болон богино хугацаагаар авсан кадруудыг нэгтгэх аргаар хийгдсэн. Хэрэв уг мананцар хүртлэх зайг 3000 гэрлийн жил гэж үзэж байгаа бол түүний гадаад бүрхүүлийн диаметр нь 5 гэрлийн жил юм. Гариган мананцар гэдэг нь нартай төстэй оддын амьдралын сүүлчийн шат гэж удаан хугацаанд үзэж байгаа. Саяхны судалгаагаар зарим гариган мананцрууд бүрхүүлтэй байдгийг олсон ба тэр нь одны амьдралын эрт үед гадагш цацагдсан бодисоос бүтэж байгаа гэж таамаглагддаг. Гариган мананцарын үе нь арван мянга орчим жил үргэлжилдэг тул одон орончид энэ утсархаг бүрхүүлийн насыг 50 – 90 мянган жил гэж үзэж байна. Муурын нүдний баруун талд түүнээс цааш 50 сая гэрлийн жилийн цаана орших NGC 6552 мушгиа галактик харагдаж байна.


Donnerstag, 28. Juni 2007

Атлантисын айлчлал / A Visit from Atlantis / Посещение Атлантиса

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/atlantisISS_dantowitz_d720.jpgТайлбар: Сансрын олон дахин ашиглагдах Атлантис хөлгийн Олон улсын сансрын төвтэй холбогдсон байгаа энэ зургийг 351 880 м зайнаас авчээ. Хурдтайгаар хөдөлж буй хоёр хөлгийн зургийг авахын тулд Массачусетсийн Бостон хотын ойролцоох Clay судалгааны төвийнхөн хиймэл дагуулыг мөрдөх систем болон 25 инчийн дуранг видео камертай хамт хэрэглэсэн байна. Атлантис зураг дээр зүүн доод хэсэгт харагдана. Онгоцны босоо сүүлний яг доор нь гол гурван хөдөлгүүр наранд гэрэлтэн харагдаж байна. Мөн нар доороос нь тусч байгаагаас үүссэн сүүдэр Олон улсын сансрын төв дээгүүр туссан байгаа ба нарны зайнууд нь тод харагдаж байгаа. Баруун доод талд суурилагдсан байгаа нарны зайг Атлантисийн энэ айлчлалаар хүргэсэн юм.




Неон Санчир / Neon Saturn / Неоновый Сатурн

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/neonsaturn_cassini.jpgТайлбар: Тохирох гэрэлд нь харвал санчир гариг неон гэрлэн тэмдэг шиг харагдана. Хэдийгээр санчир гариг дээр неон бага байдаг боловч хэт улаан туяаны гурван зурвас дээр авсан зургийг нэгтгэвэл цагирагтай аварга том гаригийн деталиудыг харж болно. Цэнхэр зурвас дээр санчир гариг өөрөө харагдахгүй боловч зурагт санчирын нимгэн цагиргууд нарны гэрэлд харагдаж байгааг үзүүлжээ. Мөн санчирын В цагираг нь хэтэрхий нимгэн тул нарны гэрэл нэвт гарснаар А болон С цагиргийн хооронд харанхуй муж үүсгэсэн байна. Хэт улаан туяаны улаан гэрлийн мужид гариг бүхлээрээ харагдах ба түүн дээрх хар шуургатай төстэй салхи болон хойд туйл дээрх зургаан өнцөгт хэлбэртэй сонирхолтой үүл харагдаж байна. Ногоон өнгөөр тэмдэглэсэн хэт улаан туяаны дунд мужид санчирын агаар мандал нарны гэрлийг тодоор ойлгож байна. Энэ зургийг хоёр сарын сүүлээр робот удирдлагатай Cassini хөлгийг санчираас 1.6 сая километрийн радиустай орбитод байх үед авчээ.

 

Солонго (Iris) мананцарын хэсэг / Wisps of the Iris Nebula / Лепестки туманности Ирис

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/ngc7023_davis.jpgТайлбар: Cepheus одны муж дахь эдгээр од хоорондын тоос, үүл нь 1300 гэрлийн жилийн өргөнтэйгээр цацагджээ. Заримдаа Солонго гэж нэрлэгддэг уг мананцарыг албан ёсоор NCG 7023 гэж нэрлэдэг ба цэцэг мэт харагдана. Энэ дижитал зураг нь Солонго мананцарын өнгүүд болон тэгш хэмийг маш тодорхой харуулдаг. Солонго дотор үүсч байгаа шинэ, халуун одыг бүрэлдэх үед нь мананцарын тоосорхог материал бүрхэж байна. Сансрын тоосны зарим жижиг хэсгүүд одны үл үзэгдэх хэт ягаан туяаг амжилттайгаар үзэгдэх улаан гэрэлд хувиргаснаар төв хэсэг нь улаавтар өнгөтэй болжээ. Мананцарын төв хэсэгт цэнхэр өнгө голлож байгаа нь тоосны хэсгүүдийг одны гэрэл нэвтэрснээс болно. Тоос болон молекулын хүйтэн үүлний бараан, бүрхэг өнгө нь өөр нэг муруйсан дүрсийг үүсгэж байна. Хэт улаан туяаны судалгаагаар уг мананцар нь бас PAH гэж нэрлэгдэх нүүрстөрөгчийн нэгдлүүдийг агуулж байж магадгүй гэж үздэг. Энд үзүүлснээр Солонго мананцарын тод цэнхэр өнгийн муж нь 6 гэрлийн жилийн өргөнтэй юм.



Олон улсын сансрын станцид дахин өргөтгөл хийлээ / The International Space Station Expands Again / Очередная надстройка МКС

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/iss_sts117.jpgТайлбар: Олон улсын сансрын станц (ОУСС) дахин нүүр царайгаа өөрчилжээ. Өнгөрсөн долоо хоногт сансрын олон дахин ашиглагдах Атлантис хөлөг ОУСС дээр очиж 2006 оны 9 сард суурилуулсан холбох хэсгүүдийг орлуулсан нөөц хэсгээс гадна хоёр дахь урт нарны батарейг аваачжээ. Асар том нарны зайнууд нь Атлантис хөлгийн багийнхны дэлхий рүүгээ буцах замдаа авсан дээрх зургийн захаар харагдаж байна. Дэлхийн сансрын харуулын ерөнхий цэг болох дээрх станцийн өөрчлөгдөж байгааг хуучин зургуудтай нь харьцуулан харж болно. Мөн үүнээс гадна төрөл бүрийн модулиуд, роботоор удирдагдах гар, нарны хураагуурууд болон хангамжийн онгоц харагдаж байна. ОУСС дээрх ажил 1998 онд эхэлсэн.

Sonntag, 24. Juni 2007

Нарны бүх өнгө / All the Colors of the Sun / Все цвета Солнца

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0604/solarspectrum_noao_big.jpgТайлбар: Нарны гэрэлд зарим өнгө яагаад байдаггүйг одоо болтол тайлбарлаж чадаагүй. Дээрх зураг нь нарны гэрлийг призмтэй төстэй төхөөрөмжөөр нэвтрүүлэн гаргаж авсан үзэгдэх өнгүүд. Энэ спектрийг McMath-Pierce нар судлалын төвд гаргаж авсан бөгөөд шар өнгөтэй харагдах нар маань бараг бүх төрлийн өнгөтэй гэрлийг цацруулдаг боловч хамгийн тод нь шар-ногоон өнгө байна. Спектр дэх хар зурвасууд нь нарны гадарга дээрх болон түүнээс гадна байрлах хийнүүд нарны гэрлийн зарим хэсгийг шингээснээс болж үүсдэг. Хийн төрөл бүр ялгаатай өнгөтэй гэрлийг шүүж авч үлдэх тул үүгээр нь нарыг ямар хийнээс тогтсон болохыг нь тогтоож болно. Жишээ нь гелийг 1870 онд нарны спектр дээр нээсэн боловч дэлхий дээр сүүлд нь олсон. Өнөөдрийн байдлаар спектрийн шингээлтийн зурвасуудын ихэнхийг нь таньсан боловч заримыг нь нээгээгүй байна.



Берингерийн солирын тогооны 3 хэмжээст зураг / 3D Barringer Meteorite Crater / Трехмерное изображение метеоритного кратера Берингера

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/MeteorCrater3D_seip_720.jpg

Тайлбар: Америкийн Аризона мужийн Уинслоу хотын ойролцоох солирын тогоо нь дэлхий дээрх хамгийн алдартай солирын тогоонуудын нэг юм. Хэрэв та энэ өнгөт стерео зургийг улаан-цэнхэр өнгийн шил зүүн харвал 1.2 км диаметртэй, 170 метр гүнтэй тогооны хэмжээг мэдрэх болно. Солбиж харах аргаар стерео зургийг үзэхэд зориулсан хос зургийг энд дарж үзнэ үү. Энэ тогоо нь галт уулын идэвхжлээс бус солир унаснаас болж үүссэн гэдэг нь батлагдсан анхны тогоо юм. Орчин үеийн судалгаагаар уг солир нь 300 мянган тонн жинтэй, никельт төмөрөөс бүтсэн байсан ба 50 мянган жилийн өмнө унасан гэж үздэг. Энэ солир нь ойролцоогоог 40 метрийн диаметртэй байсан ба 11.6 км/с хурдтайгаар ирсэн. Үүний хажууд 65 сая жилийн өмнө унаж динозавруудыг устгасан гэж үздэг Чиксулубын солирын хэмжээ нь 10-20 км байжээ.




Церера болон Веста бага гаригууд / Small Worlds Ceres and Vesta / Маленькие планеты Церера и Веста

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/ceresvesta_hst720.jpgТайлбар: Церера болон Веста нь харгалзан 950 болон 530 км диаметртэй, хэмжээгээрээТехас болон Аризонагийн нутаг дэвсгэртэй ойролцоогоор тэнцэх юм. Гэвч эдгээр нь Ангараг болон Бархасбадь гаригийн хоорондох бага гаригуудын бүслүүрт байрладаг зуун мянган бага гаригуудаасаа хамгийн том нь юм. Хаббл сансрын дурангаар авсан маш баялаг деталь бүхий энэ зураг дээр тэдгээрийн гадаргуугийн өнгө, гэрэлтэлтийг үзүүлжээ. Өнгөний шилжилт нь тэдний төрөл бүрийн чулуулгаас тогтсон байж магадгүйг харуулна. Хабблын энэ зураг нь “Үүрийн туяа” (Dawn) хэмээх энэ долоон сарын 7-нд хөөрч, 4 жил гариг хооронд аялаад дараа нь Веста, Церера гаригийн орбитод орох бага гаригуудыг дамжин явах сансрын хөлгийн замыг төлөвлөхөд тус болох юм. Олон улсын Одон орон судлалын холбооноос 2006 онд гаргасан ангиллаар бараг бөмбөрцөг хэлбэртэй Церераг одой гариг гэж үзсэн байна.



Хамгийн хол өнцөгт байгаа нар ба одод / Stars and the Solstice Sun / Звезды и Солнце в солнцестояние

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/solsticesun_lodriguss720.jpg

Тайлбар: Хэрэв та нарны хүчтэй гэрлийг сарниулж байдаг агаар мандлыг “унтрааж” чаддаг байсан бол өнөөдөр дээрх зураг дээрх шиг нарыг Үхрийн болон Ихрийн ордны оддоор хүрээлэгдсэн байгааг олж харах байлаа. Өнөөдөр дэлхийн тэнхлэг нарнаас хамгийн их хазайх өдөр юм. Өөрийн эллипс хэлбэрийн хавтгай дээгүүр шилжих үедээ нар өнөөдөр хамгийн хойд талын цэгтээ хүрэх ба энэ нь хойд зүгт одон орны зун эхлэх үеийг заана. Өнөөдрийн энэ мөчийг дүрсэлсэн энэ хослол зурагт нарны хэмжээг бүтэн сарны өнцгийн хэмжээгээр авсан. Нээлттэй оддын кластер М35 нарны зүүн талд байгаа ба хоёр тод од нь Ихрийн ордны Мю болон Эта однууд юм. Хэд хэдэн зургийг оролцуулан бүтээсэн энэ зурагт шөнийн тэнгэрт харагдах одод дээр нарны фильтр ашиглан авсан болон 1998 оны 2 сарын 26-нд Andreas Gada-гийн нар хиртэлтийн үед авсан нарны титмийн зургийг давхарласан байна.

Өдөр хиртсэн Сугар гариг / A Daylight Eclipse of Venus / Затмение Венеры днем

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/venuseclipse_heinzen.jpgТайлбар: Онцгой тохиолдол болжээ! Хоёр өдрийн өмнө өдрийн цагаар харагддаг тэнгэрийн гурван биетийн хоёр нь мөргөлдөх шиг болсон байна. Үнэндээ бол сар сугар гаригийн өмнүүр гарчээ. Хиртэлийг Швейцарт нар жаргахаас нэг цагийн өмнө бүртгэсэн байна. Энэ зургийг авснаас хэдэн мөчийн дараа дээрх зургийн баруун талд байгаа хавирган сар сугар гаригийг бүтэн хиртүүлжээ. Зургийн зүүн талд уг үзэгдлийг хааж магадгүй байсан үүлс байна. 90 минутын дараа сугар гариг хавирган сарны баруун талаас гарч иржээ.

Эрида (Eris): Дэлхий вангаас илүү масс / Eris: More Massive than Pluto / Эрида: массивнее Плутона

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/eris_lombry.jpgТайлбар: Эрида бол нарыг дэлхий вангийн орбитоос хоёр дахин том орбитоор тойрдог мөн түүнээс 27 хувь илүү масстай гэж хэмжигдсэн одой гариг юм. Түүний массыг үнэлэхдээ дагуул Дисномиягийн орбитоо тойрох хугацааг хэмжсэн байна. Газарт байрлах Кек телескоп болон Хаббл сансрын дурангаар авсан зургуудыг нэгтгэн шинжилсний үр дүнд түүний сар нь ойролцоогоор 16 өдөрт нэг бүтэн тойрдгийг илрүүлсэн. Жилийн өмнө Эридаг 2003 UB313 гэж бүртгэж авахад хэт улаан туяаны зурган дээр түүний диаметр нь дэлхий вангийнхаас их гэж гарчээ. Эридагийн орбитын хавтгай нь нарны системийн гаригуудынхтай нэлээд их өнцөг үүсгэдэг. Дээрх зураачийн зураг дээр Эрида, Дисномиягийн хамт холын нарыг тойрон эргэлдэж байна. Эрида руу явах аялал одоохондоо төлөвлөгдөөгүй байгаа. Харин дэлхий ванг зорьсон Шинэ хязгаар (New Horizons) автомат хөлөг Бархасбадь гаригийн хажуугаар саяхан өнгөрсөн байна.

M2-9-ийн ажиглалт / Monitoring M2-9 / Мониторинг M2-9

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/m2-9collage_corradi720arrow.jpgТайлбар: Гариган мананцрын олон төрлийг судлах явцдаа эрдэмтэд М2-9 мананцар дээр анхаарлаа хандуулж байна. М2-9 нь биднээс 2100 гэрлийн жилийн алсад байрлах ба түүний өргөн нь нэг гэрлийн жил юм. Уг мананцар нь гайхалтай биполяр симметр шинж чанартай учраас түүнийг хоёр джеттэй мананцар буюу “эрвээхэй” төрлийн мананцар гэж үздэг. Газар дээрх телескопоор олон жилийн турш М2-9-г ажигласнаар түүний бүтэц дэх өөрчлөлтийг гарган авч чаджээ. Харагдахуйц байгаа эргэлдэх хөдөлгөөн нь мананцарын бодисыг нэвтлэн гарч буй гэрлийн хөдөлгөөнтэй холбоотой байж болох юм. Одон орончид гэрлийн цацраг уг мананцарын төвд байгаа хоёр одны харилцан үйлчлэлийн салхины нөлөөгөөр параллелаар сарнисан гэж үзэж байгаа. Хоёр одны систем нь аварга од болон халуун, жижиг цагаан одой одоос тогтох ба тэдгээр нь бие биеээ тойрон 120 жилийн үетэйгээр эргэлддэг. Хэрэв зураг дээр дарвал М2-9 одны хөдөлгөөнийг gif форматаар үзэж болно.

Украйн дахь аналемма / Analemma over Ukraine / Аналемма над Украиной

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/analemma_vr.jpgТайлбар: Хэрэв өдөр бүр тодорхой нэг цагт нарны зургийг авбал байрлал нь ижил байх уу? Хариулт нь үгүй ба нарны байрлал жилийн турш өөрчлөгдөх тэр дүрсийг аналемма гэж нэрлэдэг. Нарны энэ мэдэгдэм шилжилт нь дэлхий түүнийг тойрон эргэж байгаагаас болон дэлхийн өөрийн эргэлтийн тэнхлэгийн хазайлтын өнцгөөс болдог. Нар өөрийн аналеммынхаа хамгийн өндөр цэгт зун хүрэх ба өвөл хамгийн доод цэгтээ хүрнэ. Дэлхийн өөр өөр өргөргөөс хийгдсэн аналеммууд бага зэрэг ялгаатай байх ба өдрийн өөр өөр цагт хийгдсан аналеммууд ч мөн ялгаатай байдаг. Энэ зураг дээрх аналемма нь 1998 оны найман сараас 1999 оны найман сар хүртэл Украйнд авсан нарны зургаар хийгдсэн. Фон нь 1999 оны долоон сарын өглөө мөн газраас авсан зураг юм.

Коперникийн тогоо Сарны хиймэл дагуулаас / Lunar Orbiter Views Crater Copernicus / Вид на кратер Коперника с Лунного спутника

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/copernicus_lunarorbiter_c720.jpgТайлбар: Аполлон хөлгийг хөөргөхийн өмнө 1966-1967 онуудад манай байгалийн дагуулын тодорхой зургийг авахын тулд таван удаа сарны хиймэл дагуулыг хөөргөсөн байна. Хөлгийн авч илгээсэн зургууд дотор сарны гадаргуугийн энэ зураг байжээ. Энэ эвлүүлсэн зураг дээр 93 км өргөнтэй Коперникийн тогооны төвийн өндөрлөгүүд, тогооны ёроол болон хана гарчээ.

Мессье 96 / Messier 96

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/m96crop_block720.jpgТайлбар: Тусгаарлагдмал ертөнцийн энэ өнгөлөг, тодорхой зураг дээр тоосны зурвас Мессье 96-гийн цөмийг тойрон ороосон мэт харагдаж байна. Үнэхээр М96 нь спираль галактик бөгөөд бүдэгхэн гартайгаа нийлээд зуу гаруй мянган гэрлийн жилийн хэмжээтэй байдаг нь манай Сүүн Замтай ойролцоо юм. М96 нь биднээс 38 сая гэрлийн жилийн зайтай байдаг ба Leo I галактикийн бүлгийн томоохон гишүүн болдог. Хэрэв сайн харах юм бол уг зурган дээр Leo I бүлгийн өөр галактикууд болон цаана нь байгаа галактикуудыг олж болно. Туршлагатай одон орны зурагчин Адам Блокийн анхаарлыг галактикийн гадаад гарны 10 цагийн зүүний орчимд хажуугаасаа харагдаж байгаа өөр нэг галактик татсан байна. Уг галактик нь М96-гийн тавны нэгийн хэмжээтэй харагдаж байгаа юм. Хэрэв тэр галактик нь хэмжээгээрээ М96-тай тэнцүү бол түүнээс тав дахин хол байгаа.



Цефея дахь толин мананцар vdB 152 / vdB 152: Reflection Nebula in Cepheus / vdB 152: отражательная туманность в Цефее

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/vdb152_benintende720.jpgТайлбар: “Тоосон хөшиг” буюу “хий үзэгдэл” гэж нэрлэгдэх толин мананцар vdB 152 ньүнэндээ маш бүдэг харагддаг. Энэ нь биднээс 1400 гэрлийн жилийн алсад орших ба хойд Сүүн Замын Цефея оддын дунд харж болно. Молекулын асар том үүлийн захад сансрын тоосны бөөгнөрөл цаанаа байгаа оддын гэрлийг хаах эсвэл тод одны гэрлийг сарниулснаар (дээд хэсэг) мананцарын зарим хэсэг нь цэнхэр өнгөтэй харагддаг. Мөн оддоос гарах хэт ягаан туяа нь мананцарын тоосонд улаавтар өнгө өгдөг гэж үзэж байгаа. Одод молекулын үүлэнд үүсдэг боловч энэ одны хурд нь мананцарын хурднаас өөр байгаа тул санамсаргүйгээр ийшээ орсон гэж үздэг. Энэ нарийвчлал сайтай зураг нь vdB 152-ийн долоон гэрлийн жилийн өргөнтэй хэсгийг үзүүлсэн байна.

Гажсан тэнгэр: Оддын мөр / Warped Sky: Star Trails Panorama / Искаженное небо: панорама звездных следов

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/startrails_ward.jpgТайлбар: Тэнгэр яагаад ингэж харагдаж байна вэ? Энэ бол цаг хугацааны гажуудал болон тоон аргаар үүсгэсэн орон зайн гажуудал юм. Цагийн гажуудал гарсны учир нь шөнийн тэнгэрийн дөрвөн цагийн туршийн өөрчлөлтийг нэг зураг дээр гаргаснаас болжээ. Зураг дээр тод, гүдгэр хэлбэртэй оддын мөр харагдаж байна. Таны броузерт багтаахын тулд босоо чиглэлд шахсан, 360 градусаар авсан зураг учраас орон зайн гажуудал гарчээ. Дэлхий эргэлдэх үед одод тэнгэрийн өмнөд туйл (зүүн талд байгаа) болон хойд туйлыг (баруун доор, тэнгэрийн хаяаны цаана байгаа) тойрон эргэлдэж байгаа мэт санагдана. Энэ зураг дээр Австралийн Шинэ өмнөд Уэлсийн Муджигийн дээрх тэнгэрийн зургийг тэнд байгаа хиймлээр гэрэлтүүлсэн хоёр дурангийн хамтаар харуулжээ. Босоо чиглэлд шахаагүй зургийг зураг дээр дарж үзэж болно.

 

Шаттлын мөр / Shuttle Plume / След от челнока

http://antwrp.gsfc.nasa.gov/apod/image/0706/plume_sts117.jpgТайлбар: Энэ ямар төрлийн үүл вэ? Энэ бол байгалийн гаралтай үүл биш юм. Уг үүл нь өнгөрсөн тав дахь өдөр ниссэн сансрын олон дахин ашиглагдах Атлантис хөлгийн утаан мөрний өөрчлөгдсөн хэлбэр юм. Энэ мушгиралдсан утааны зургийг Атлантисыг хөөрсний дараа NASA-гийн сансрын хөлөг угсрах байр буюу дэлхийн хамгийн том нэг давхар байшингийн дээр байхад нь авчээ. Пуужингууд хөөрөх үедээ төрөл бүрийн утаан зураг үлдээдэг. Энэ удаад Атлантис хөлөг Олон улсын сансрын станцид үндсэн модульд зориулсан шинэ хэсгийг хүргэж өгөхөөр улам өргөжиж буй сансрын зогсоол руу очихоор хөөрсөн юм. Уг аялал нь STS-117 гэсэн дугаартай ба олон дахин ашиглагдах сансрын хөлгийн 118 дахь нислэг ба Атлантисын хувьд 28 дахь нислэг юм.

Нар 2013 онд “муухай аашилна”

2010 оны 9-р сарын 28

Нар 2013 онд “муухай аашилна”

Олныг цочирдуулсан таагүй мэдээллийг НАСА-гийн эрдэмтэд нийтлүүлжээ.

Америкийн одон орончдын үзэж буйгаар 2013 онд нар олон жилийн турш "ичээндээ" байсны эцэст эргэн сэргэлтийн байдалдаа орж, дэлхийд аюул учруулахуйц таагүй үр дагавруудыг үзүүлж эхлэх гэнэ.

Халуун одон дээрх их хэмжээний дэлбэрэлт дэлхий нийтийг хамарсан хиймэл дагуулын холбоог сүйтгэх магадлал өндөр байгаа аж. Ингэснээр дэлхий дахинд эмх замбараагүй байдал нүүрлэх юм байна.

НАСА-гийн Батлан хамгаалахын сайд Лайам Фоксийн нийтлүүлсэн дээрх илтгэлд "Цахилгаан соронзон шуурга нь дэлхийн техникийн сүлжээнд сүйрэл учруулж чадна. Түүнээс гадна нарны гадаргууны температур сүүлийн үед эрс нэмэгдэж байгаа тухай баримтыг эрдэмтэд дэлгэж байсан нь энд ч бас хамааралтай" гэжээ.

Нарны шуурга дэлхийн соронзон давхаргад нөлөөлж чадахуйц их хэмжээний цацрагууд үүсгэх аж. Энэ нь онгоц, галт тэргийг ч зогсоож, телевиз, радио, бүх төрлийн утасны сүлжээг үгүй хийж, хүн төрөлхтнийг жинхэнэ сүйрэлд оруулах гэнэ.

Орчин үеийн хүн төрөлхтөн технологиос хэтэрхий хамааралтай болсон нь байгалийн гэнэтийн үзэгдэлд илүү өртөх шалтгаан болж буйг ноён Лайам онцолсон байна.

Дэлхийн төрөлх хамгаалалтууд нарны хурц аашийг захирч дийлэхгүй тул дэлхийн бүхий л компьютерүүд ямар ч ажиллагаагүй болох аж.

Нарны хэт идэвхжлээс болж банкны системүүд ч сүйдэх юм байна. Дэлхий дахиныг хэрсэн цахилгаан сүлжээний гэмтэл хэдэн цагаас хэдэн сараар ч үргэлжилж магадгүй байгаа аж.

Гагцхүү ийм сөрөг үр дагаварт эртнээс бэлтгэлтэй байж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах юм бол сүйрэл багасна гэж эрдэмтэд сануулжээ.

Эрдэмтэд нарны идэвхжлийг 11 жилийн туршид ажиглан судалжээ. Өмнөх жилүүдэд харьцангуй тайван байдал ажиглагдаж байв. Гэвч энэ нь ширүүн шуурганы өмнөх тайвшрал гэж эрдэмтэд дүгнэжээ.

Галан цагирагууд ойрын үед нарны гадаргуугаас тасрахад бэлэн болсон агаад эдгээр нь хүчин чадлаараа устөрөгчийн бөмбөгтэй адил гээд төсөөл дөө? Хэрвээ тэдгээрийн сүйтгэх чадал дэлхийд хүрэх юм бол эдийн засгийн асар их гарз дагуулах нь дамжиггүй.

Мэргэжилтнүүдийн урьдчилсан тооцоогоор уг гарз нь алдарт хар шуурга "Катрина"-гийн дагуулдаг гарзаас даруй 20 дахин их байх гэнэ. Учир нь наран дээрх шаталт нарны идэвхжлийн хамгийн хүчтэй үзэгдэл. Хамгийн том шаталтын энерги дулааны энергийг 100 дахин ихэсгэсэнтэй адил бөгөөд энэ нь дэлхийн бүх нефть, нүүрсний нөөцийг шатаахад хангалттай хүрэлцэхүйц тийм их хэмжээнийх аж.

Атомын хүчирхэг урсгал дэлхийн соронзон талбайг өөрчилж чаддаг. Энэхүү урсгалын хэсгүүд цагт 400-1000 км/секундын хурдтайгаар хөдөлж, нэг, хоёр өдрийн дотор дэлхийн агаар мандалд хүрнэ. Эл үйл явцыг соронзон шуурга хэмээн нэрлэдэг.

Наран дээрх шаталт дэлхийн соронзон шуургыг "сэрээж" өдөөдөг гэдгийг мэргэжилтнүүд эрт тогтоосон. Иймэрхүү өдрүүдэд даралт ихтэй, зүрх муутай хүмүүсийг сэтгэл санаагаа тайван байлгаж, биеийн хүч шаардсан хөдөлмөр эрхлэхгүй байхыг эмч нар зөвлөдөг. Сансрын эл үзэгдэл хүний зүрхний үйл ажиллагаанд нөлөөлдөг болохоор тэр.

Эдгээр шуурга нь ион давхаргад ч бас нөлөөлж радио холбоог муутгадаг. Наран дээрх шаталт нь тогтмол үелзэлтэй аюултай үзэгдэл. Эл үзэгдэл нь цахилгаан соронзон цацрагийг үүсгэдэг агаад энэ нь манай гаригт засашгүй аюулыг дагуулж болох талтай.

Тухайлбал, 2002 онд НАСА-гийн хиймэл дагуул наран дээрх үлэмж том шаталтын ул мөрийг илрүүлж байсан. Уг шаталтын үлдэгдэл дэлхийгээс 30 дахин том диаметртэй үлэмж том барсгар сорви үлдээсэн байжээ. Азаар энэхүү шаталтын халуун энерги дэлхийн нөгөө тал уруу цацагдаж бидэнд аюул учруулаагүй гэдгийг эрдэмтэд тогтоосон.

2003 оны арваннэгдүгээр сард бас нэгэн шаталт наран дээр тохиов. Уг шаталтыг Японы хиймэл дагуул илрүүлсэн бөгөөд аппарат эхлээд худал мэдээлэл дамжуулж байснаа сүүлдээ унтарчээ. Энэ нь нарыг ажиглаж эхэлснээс хойшхи үеийн түүхэн дэх гурав дахь томоохон дэлбэрэлт болсон юм.

Харин 2013 оны наран дээрх дэлбэрэлт юу дагуулахыг харж л байя. Үнэхээр НАСА-гийн эрдэмтдийн анхааруулж буй шиг зүйл болбол...

 

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 6168 удаа

Сэтгэгдлүүд

2021-12-04 - 67

Бичсэн: Баттулга Зоригтбаата (зочин)
hi im United Status America im Mongolia Chingis khaan 😭😂😂😂😂😂😎
. Шууд холбоос

2021-12-04 -

Бичсэн: Зочин
hi u ka ja la ma to io im Mongolia 😝😻👼😻👶👩👦👽👽👽💩💩🔥🔥👺💀💥✨👀💨💨👀👅👍👎👇👇👐👇👎👉👉👎👉🙅🎩👪🙅🎩💏💇💔💙❤👝❤👝💘👚👚💬👚💬💭
. Шууд холбоос

2019-12-04 - delhiin butets tuunii talaar

Бичсэн: Ananda
Goe
. Шууд холбоос

2012-07-24 - gg

Бичсэн: Зочин
very good
. Шууд холбоос

2012-07-24 - gg

Бичсэн: Зочин
гаихалтаи таалагдаж баина
. Шууд холбоос



:-)
 

Миний тухай

физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 45568 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 22 » Нийт: 34
Өмнөх | Дараагийн