физик бол шинжлэх ухааны эх булаг юм.

2012-04-24

Сансарын нисгэгч Юрий Гагарин

Ангилал: Niitlel
Сансрын анхны нисгэгч Юрий Гагарин Сансрын анхны нисгэгч Ю.Гагарин Намтар: Амьдрал Дайны дараа Гагариныхан Гжатск хот руу нүүсэн. Тэнд аж төрөхөд арай хялбар байжээ. Гэрээ тосгоны зах руу нүүлгэжээ. Эцэг, эх нь хүүхдүүдээ ялгах дургүй ч Юра гэрийнхнээсээ хамгийн чадварлаг нь байсныг энд хэлэх зүйтэй болов уу. Гэрэл зураг авдаг, хөгжмийн бүх зэмсгээр тоглох гэдэг ер нь л бүхнийг амжуулдаг, бүхнийг сонирхдог байсан. Харамсалтай нь, Юрагийн багадаа авсан бүх гэрэл зургийг түүнийг сансарт ниссэний дараа гэрт нь очсон сурвалжлагчид авчээ. 1949 онд Юра зургадугаар анги төгсөөд, үргэлжлүүлэн сурахаас Москва руу явахаар шийдсэн. Гжатск хот давчуу санагдаж, дэлхий ертөнцийг сонирхож байсан юм. Тэрбээр Люберцы хотод гар урлалын техникумд элсэж, мэдлэг болон биеийн хүч шаардагдах “цувих цехийн хэвчин” гэдэг мэргэжлээр “онц” гэсэн дүнтэй төгсчээ. 165-хан сантиметр өндөр нуруутай Гагарин техникумд сурч байхдаа сагсан бөмбөг сонирхож, бүр сайн тоглодог болоод, бүр сургуулийн шигшээ багийн ахлагч болсон байна. 1951 онд Юрий Гагарин Саратовын техникумд элсэн орж, нисэх онгоц, сансрыг сонирхох болжээ. Физикийн дугуйлангаас олж авсан туршлага нь ид шидийн юм шиг санагдаж байлаа. Циолковскийн ажлын тухай илтгэлээс түүний “сансрын намтар” эхэлсэн гэж Гагарин дурсан ярьсан байнаЭхний отрядад 20 нисгэгч байлаа. Тэдний 12 нь сансрын нисгэгч болжээ. Тэрбээр хэзээ ч, ямар ч нөхцөлд хоцорч байгаагүй нь бусдаас ялгарах түүний ганц онцлог байжээ1960-аад онд сансар судлал эрчимтэй хөгжиж, сансрын нисэгчдийг сонгон шалгаруулахад Гагарин 20 хүний хамт нэр дэвшжээ. Ийнхүү тэрээр бусад нөхөдтэйгээ хамт сансрын нисэгч болохоор бэлтгэл сургуулилт хийж эхэлсэн юмИнгээд дэлхийд анх удаа хүн суулгасан сансрын хөлөг хөөргөх болмогц Гагарин болон Герман Титов хоёр тунаж үлдэн, эцэст нь Юрий сонгогджээ. Сансарт ниссэн нь 1961 оны 4 сарын 12.Товлосон өдөр болж, Гагарин Восток3KA-2 (Восток-1 гэж алдаршсан) хөлгөөр хүн төрөлхтний дундаас анх удаа сансарт ниссэн билээ. Тус нислэгийн үеэр хэрэглэгдсэн код нь "хуш" хэмээх үг (оросоор :Кедр) байв. Восток хөлөг дэлхийн татах хүчнээс гарч, сансарт 1 цаг 50 минут орчим байсан бөгөөд дэлхийг нэг тойрсон. Түүний эмгэнэл: Сэтгүүлч Виктор Митрошенковын хэвлүүлсэн нийтлэлийг хөрвүүлэн толилуулж байна. Тэрбээр анхны сансрын нисгэгч Юрий Гагариныг сайн таньдаг, дотны анд нь явсны хувьд амьдралынх нь товчоон болсон баримтат романс бичсэн ч Ю.Гагарин хэрхэн яаж амиа алдсан тухай баримтыг Хэвлэлийг хянах газрынхан нийтлүүлэхгүй олон жил болжээ. Тэр эмгэнэлт өдөр 1968 оны 6 сарын 27-нд Юрий Гагарин өглөөний 6 цаг 10 минутад сэрсэн байна. Гар нүүрээ угааж, цайгаа уугаад 7 цаг 40 минут гэхэд ажил руугаа гарчээ. Лифтэнд тэрээр сансрын нисгэгч Георгий Добровольскийтэй дайралдаад "ажлын газрын үнэмлэхээ мартчихаж. Гэр рүүгээ орж авахаас" гэхэд Георгий "Хэрэггүй биш үү. Таныг хэн бүхэн шүүдээ" хэмээжээ. Гагарин "Би буцъя. Чи яв" гээд лифтээс гарчээ. Түүнийг үхсний дараа энэ буцсан нь үхэх ёр байсан гэж яригдаж байсан...Энэ өдөр алдарт сансрын нисгэгч олон жилийн дараа дахин онгоц жолоодон нисэх байлаа. Гагарин дахин сансарт нисэхийг их хүсэж байв. Гэвч 1967 онд сансрын нисгэгч Владимир Комаров нислэгийн үед үхсний дараа ЗХУ-ын Коммунист намын улс төрийн товчоо анхны сансрын нисгэгчийг дахин нисгэж болохгүй, осолд орж үхэж магадгүй гэсэн шийдвэр гаргав. Гагарин энэ шийдвэрийг цуцлахын төлөө маш их хөөцөлдсөний эцэст эхлээд онгоцны нисгэгчийн мэргэжлийн чадамжаа сэргээ гэсэн сонсжээ. Тиймээс тэрбээр бэлтгэл сургуулилт шаргуу хийж, онгоцоор нисэх зөвшөөрөл авчээ. Энэ удаа тэдэнтэй хамт нисэх ангийн дарга, маш туршлагатай, нэртэй нисгэгч, хурандаа Владимир Серегин "Миг-15" гэдэг сөнөөгч онгоцонд 10 цаг 19 минутанд суугаад ниссэн байна. Ангийхантайгаа 10 цаг 30 минут 19 секунд хүртэл байнга ярилцаж байлаа. 10 цаг 43 минутанд онгоц локаторт харагдахаа байжээ. Эвдрэл гараад газардсан уу, хоёр нисгэгч катапулт хэрэглэн онгоцноос гарч чадсан уу гэх асуултууд сансрын нисгэгчдийн бэлтгэлийн төвийн дарга генерал Н.Камашин нарыг зовоож байв. Хоёр нисгэгчийн ниссэн зүг рүү "Ил-14" хоёр онгоц, дөрвөн "Ми-4" нисдэг тэрэг явуулав. 14 цаг 50 минут нисдэг тэрэгнийхэн онгоц сүйрсэн газрыг олов. энэ бол Новосерово тосгоны хажуу дахь ой байв. Онгоцны кабин газарт 7 метр хүртэл нүх гарган унасан байлаа. Оройн 8 цагийн үед генерал Камашин нэг хусны орой дээрээс хувцасны тасархай унжиж байхыг харав. Энэ нь Гагарины нисгэгчийн хувцасны тасархай болохыг тогтоожээ. Онгоц сүйрсэн шалтгааныг одоо болтол тогтоож чадаагүй аж. Дэлхийн анхны сансрын нисгэгч Юрий Гагарины сайхан инээмсэглэсэн дүр төрх, түүний байгуулсан цаглашгүй их гавъяа бидний зүрх сэтгэлд одоо ч гэсэн оршин байгаа билээ.
. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 897 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 48113 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 15 » Нийт: 34
Өмнөх | Дараагийн