физик бол шинжлэх ухааны эх булаг юм.

2012-03-24

manai aimag

Ангилал: Niitlel

ДОРНОГОВИЙН ХҮҮХДҮҮД ЯПОН УЛСЫН ШИЗҮОКА МУЖИД АЯЛЛАА


japan_13Өнгөрсөн онд  Дорноговь аймаг Япон улсын Шизоука муж хооронд олон талт  хамтын ажиллагааны гэрээнд үзэглэсэн. Энэхүү гэрээний хүрээнд Боловсрол соёлын  талаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж Дорноговь аймгаас 1000 хүүхэд Япон улсад аялуулах болсон байна. Аймгийн Засаг даргын захирамжаар шилдэг хүүхэд шалгаруулах болзолт уралдааныг зарлаж шалгарсан 13 сурагч 2 багшийн хамт Шизоука мужид зочлоод ирсэн байна.  japan_3japan_4Аяллын бүрэлдэхүүнийг аймгийн ЗДТГ-ын боловсрол, соёл хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Мөнхцэцэг ахлан , Сайншанд сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн сурагч А.Алтанхуяг, М.Түмэнжаргал, Э.Номин-Эрдэнэ, Д.Тэмүүжин, Ч.Бардаваа, 2-р сургуулийн сурагч З.Тэмүлэн, Г.Ганболор, Э.Алтангэрэл, 3-р сургуулийн сурагч З.Цасчихэр, Айраг сумын ЕБС-ийн сурагч Б.Тэлмэн, Замын -Үүд сумын ЕБС-ийн сурагч Н.Мандухай, Иххэт сумын ЕБС-ийн сурагч Х.Саранзаяа, Зүүнбаян багийн ЕБС-ийн сурагч О.Буяндэлгэрэх, Сайншанд сумын ЕБ-ын 1-р сургуулийн Зураг хөдөлмөрийн багш  Ц.Цанаширмаа нар оролцжээ. japan_10
Энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүн Япон улсын Шизүока мужийн  Захирагч ноён Каваүкацү Хэйтад хүндэтгэл үзүүлж, улмаар  Дорноговь аймгийн Боловсрол соёлын газар, Шизүока аймгийн Боловсрол соёлын газар хооронд Ахлах ангийн сурагчид харилцан солилцох санамж бичгийг  солилцож, Шизүока мужийн Жой Хокоху ахлах сургууль, Ус далайн бүтээгдэхүүний мэргэжлийн Яйзү ахлах сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, үе тэнгийн хүүхдүүдтэйгээ хамт алдарт Фужи сан уулын дэргэд орших Асагири  зусланд байрлаж ,уран бичлэгийн клуб, утсан хөгжмийн дугуйлан, Кэндогийн сэлмийн урлаг, сурын спортын клубтэй танилцаж, япон хүүхдүүдийн сонирхол татам үзүүлбэрүүдийг үзэж хариуд нь  өөрсдийн урлагийн тоглолтоо сонирхуулж, аймаг орон нутгаа улмаар Монгол улсаа сурталчилахаа ч мартсангүй ээ.  japan_12
Тэд Япон улсын зан заншилтай танилцаж, Шизүока мужид орших үзэсгэлэнт Фүжи уулын далайн төвшнөөс дээш 2200 м өндрөөс Японыг тольдон хараад зогссонгүй Номхон далайн Суруга булангаар хөлөг онгоцоор аялан, алдарт жанжин Такугава Иеэясүгийн бунхан сүм, музей, Нихон дайрагийн үзэсгэлэнт өндөрлөгөөр дүүжин замаар аялж, эртний тариачдын урцанд зочлон дэлхийд алдартай Мэйжи шоколадны үйлдвэртэй танилцаж, олон сайхан шинэ санаа, хийх бүтээх сэтгэл , нутаг орноо хөгжүүлэх ирмүүн  хүсэл мөрөөдлийг сэтгэлдээ тээн эх орондоо иржээ.japan_8
Япон хүмүүсийн ажилсаг, цаг баримталдаг зарчимч чанар, хүндэтгэлтэй харилцаа, үндэсний хоол, хотын цэвэр цэмцгэр байдал, соёлт хүн төрөлхтөний бие хүний ухамсар гээд л  олон сэдвийг хөндөж, энэ сайхан өндөр хөгжилтэй улсаас суралцах зүйл маш их байна гэж ярьсаар Чингис хаан олон улсын буудалд газардсан тэдний зам зуурхи ам хуурайгүй яриа Монгол улсаа тэр дундаа Дорноговь аймгаа хөгжүүлэх жигүүр болж ирээдүйн эздийн маань чин хүсэл болон биелэх болтугай.japan_11japan_5japan_22japan_6japan_7japan_33japan_9

. Сэтгэгдэл бичих! . Найздаа илгээх! . Уншсан: 90 удаа

Сэтгэгдлүүд




:-)
 

Миний тухай

физикийн хичээлийн хэрэглэгдэхүүн

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Тоолуур

Миний блогийн 45999 дахь зочин та тавтай морилно уу!


© 2008
Бичлэг: 17 » Нийт: 34
Өмнөх | Дараагийн